ӨСВӨР НАСНЫ ОХИДОД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭХ МЕНЕЖЕР Б.УЧРАЛСАЙХАН

2019-12-17  

Багийн менежерийн сэнтийтэй нөхөр өсвөрийн шигшээ багийн охидыг зодсон, бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл газар аваад байна. Монголын хөлбөмбөгийн U-16, U-19 шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Кавамото Наоко наймдугаар сарын 20-ны өдөр шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай захидлыг Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд хаяглаж ирүүлсэн байна. “16 хүртэлх насны шигшээ багийн охид наймдугаар сарын 8-ны өдөр олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ үеэр охид шөнийн 02:00 цагийн алдад амарч байхад шигшээ багийн менежер Б.Учралсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөө рүү дайрч орсон. Улмаар амарч байсан охидод гар хүрч заримыг нь цохиж авсан. Мөн бэлгийн дарамт учруулахыг завдсан. Энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ажилтнууд түүнийг өрөөнөөс гаргасан” тухай Кавамото Наоко дасгалжуулагч захидалдаа дурджээ. Тухайн үед тамирчин охидын гар утсыг хурааж авсан байсан тул болсон үйл явдлыг шигшээ багийн тамирчдын нэг нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээжээ. Тэмцээн өндөрлөж өсвөрийн тамирчид эх орондоо ирэхэд таагүй мэдээ сонссон ар гэрийнхэн нь онгоцны буудал дээр багийн менежер Б.Учралсайханыг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө зодсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн уг үйл явдалтай холбоотойгоор Монголын хөл бөмбөгийн холбооны анхны эмэгтэй ерөнхийлөгч Х.Азжаргал “Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кавамото Наокогоос ирүүлсэн албан захидлын дагуу багийн менежер Б.Учралсайханд хариуцлага тооцож 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр албан ажлаас чөлөөлөөд л өнгөрсөн. Цаашид хөлбөмбөгийн багын тамирчин охид дахин бэлгийн халдлага,сэтгэл зүйн дарамтанд өртөхгүй гэсэн баталгаа байгаа юу? Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Б.Учралсайханыг наймдугаар сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос салчихаагүй байгаа бололтой. Тэрбээр сүүлд лигийн тэмцээний үеэр азтан шалгаруулах үйл ажиллагааг хөтөлж байсан нь түүнийг ширэн нүүртэн гэдгийг гэрчилж байх шиг. Ёс зүйн доголдолтой хүн  спортын талбарт байх нь зөв бурууг хууль хяналтын байгууллага шийдэх л үлдээд байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:15 нас гэдэг чинь хүүхдээрээ байна шүү дээ!!!! Энэ одоо юу вээ!? Цаана чинь Солонгост **** илэхэд юу боллоо доо. Тэгэхэд энэ бол жинхэнэ гэмт хэрэг. 2019-12-17
uil:Ehleed ****raa tailaach muu malaa 2019-12-19
****:дээдсүүд доодсуудгүй ****өө дийлэхээ болжээ 2019-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?