Олон улс үндэстэн, тэр дундаа казакууд шар шувууг шүтэж дээдэлдэг. Шар шувуу бол олон зүйлийг билэгддэг. Оросын телевизийн алдарт "Что, Где, Когда" нэвтрүүлгийн билэг тэмдэг нь ч шар шувуу. Үүгээр шар шувууг ухаантай шувуу гэдгийг ч тодотгосон. Ѳрх гэрт байх ёстой гэж дээдэлдэг учраас шар шувууны чихмэл, баримлыг оросууд гэрийнхээ хойморт залах дуртай. Монголчууд ч шар шувуу, түүний ѳдийг гэртээ ѳлгѳснѳѳр муу муухай зүйлсээс хамгаална гэж үзэж ирсэн уламжлалтай. Тэгвэл яагаад гэр орондоо шар шувууны чихмэл, баримал, үгүй ядахдаа ѳд сѳдийг нь байрлуулдаг бэ?
- Муу муухай бүхнээс хамгаалдаг. Хулгай зэлгий, муу муухай энерги нэвтрэхээс хамгаалдаг .Шар шувуу нь ѳѳрѳѳ шөнийн амьдралтай шувуу. Шөнө бусдаас хурц харна. Тиймээс муу зүйл илүү ихээр идэвхэждэг шөнө дундын цагт гэр орноо, гэрийн эзэдтэй нь найдвартай хамгаалдаг гэж үздэг.
- Мѳн ѳрх гэрт эд баялгийг дууддаг шувуу. Мөнгөний модны хажууд шар шувууны баримлыг байрлуулах нь маш сайн зохицолддог. Мѳнгѳ баялгийг дуудахаас гадна, бодлогогүй зарлагаас ч хамгаална. Шар шувууны баримлыг орон гэрийнхээ зүүн урд зүгт байрлуулбал танай ѳрхийн мөнгө гэрлийн хурдаар өснѳ ч гэж билэгддэг.
-Хамгийн чухал нь оюун ухаан, эрдэм мэдлэгийн бэлгэдэл. Тиймээс таны ажлын ѳрѳѳ, хүүхдийн өрөө, хичээлийн ширээн дээр байнга байрлах нь туйлын зохимжтой. Ийм л учраас шар шувууг дэлхийн олон улс оронд дээдэлж, гэр орондоо залж иржээ.
Э.ОТГОО