ГОО ҮЗЭСГЭЛЭН БА СОЛИОРЛЫН ЗААГ

2019-12-21  

Ханс Принцхорн

Германы Хайдельбергийн анагаах ухааны их сургуульд гар зураг, тосон будаг, сийлбэр гэх мэт 12 мянга гаруй үзмэртэй нэгэн сонирхолтой цуглуулга бий. 1919-1921 оны хооронд Хайдельбергийн сэтгэцийн эмнэлгийн залуухан эмч, урлаг судлаач Ханс Принцхорн энэхүү цуглуулгыг бүрдүүлжээ. Харин түүнийг нас барсны дараа цуглуулагт Япон, Польш, Франц, Австрийн уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулсан байна.

Алберт Наттерер

Инженер болж, цахилгаанчинаар ажиллаж байсан Наттерерийн байгууллага нь дампуурснаар нойргүйдэл, ядаргаа, тайван бус байдалд автах болжээ. 1907 оны 4-р сарын 1-нд өвчин нь дээд цэгтээ хүрэхэд түүнд хий юм харагдаж эхэлсэн бөгөөд өөрийнх нь хэлснээр шүүлтийн өдрийн тухай 10 мянга гаруй зураг бүтэн хагас цагийн турш түүний хүдний өмнө үзэгдсэн гэдэг. Энэхүү аймшгийн дараа тэр амиа хорлохыг завдсан боловч бүтэлгүйтэж, улмаар сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ. Өөрийгөө бурханы элч, Наполеоны удам хэмээн итгэдэг байсан Наттерер амьдралынхаа сүүлийн 26 жилийг эинэлэгт өнгөрөхдөө, тэртээх өдөр харсан зургуудаа зурж байв. Магадгүй түүнийг С. Далигийн нэгэн адил сюрреализмын эцэг гэж үзэж болох байх.

Виктор Орт

Виктор Орт 1853 онд язгууртны гэр бүлд төрсөн бөгөөд 25 настайдаа өөрийгөө галт тэргэнд буудахаар завдснаас болж түүнийг сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтүүлсэн байна. Тэрээр өөрийн уран бүтээлдээ далай болон хий үзэгдлийн сэдэвтэй зургуудыг зурдаг байжээ. 

Густав Зиевер  

35 настайдаа гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа амиа хорлохыг оролдсоноос болж Густав сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ. Хүн төрлөхтнийг өөр эрин үе рүү оруулах нэхмэлийн машин бүтээсний төлөө масончууд түүнийг сэтгэцийн эмнэлэгт хорисон гэдэгт тэрээр гүн итгэж байсан ба зураг зурахаас гадна тэр цонх хагалж, хамгаалагчдыг айлгаж, эмнэлгээс оргох төлөвлөгөө зохиож, эмнэлгийн захирлыг хөнөөхөөр завдсан байна. Эцэст тэрээр сэтгэцийн эмгэгтэй өвчөнүүдийг хөнөөх хөтөлбөрт багтан 1941 онд хороогдсон байна.

Жозеф Форестер

Жозеф Форестерын цорын ганц нэргүй ажил болох эксперессионист хэв маягийн энэ модернист бүтээл нь одоо Принцхүлдын бэлэг тэмдэг болсон байна. Форестер өгөөмөр байхыг хүсдэг, үүний тулд зөвхөн өөрөөсөө ялгарсан ялгадасаар л холлож ундлах ёстой гэж үздэг нэгэн байв. Биеийн жингээсээ ангижирч, дэлхийгээс халин нисэхийг хүсдэг байсан тэрээр үзэл санаагаа бичвэр, уран зургаар илэрхийлдэг байжээ. Энэ өвөрмөц сэтгэлгээ нь түүнийг бусад өвчөнүүдтэйгээ холбоотой байхад саад болдог байв. Тийм учраас их авъяасынхаа хүчээр эмч нартайгаа ихээхэн ойр байсан гэдэг. Энэ зургийн баруун өнцөгт "Энэ зурагт жингээсээ салсан хүнийг дүрсэллээ. хэрвээ хүмүүс ингэж чадвал хэн ч биеийн жиндээ санаа зовохгүй болох бөгөөд агаарт маш хурдан явж чадна" гэж бичжээ.

Эльза Бланкенхорн

Чинээлэг гэр бүлд төрж өссөн Эльза өвдөхөөсөө өмнө төгөлдөр хуур тоглодог, дуула дуртай нэгэн байжээ. 26 насандаа сэтгэцийн эмгэгтэй болж, чинээлэг өвчөтөнүүдэд зориулсан сувиллын гэзэрт эмчлүүлэх болсон тэрээр өөрийгөө Кайзерын гэргий гэдэгт итгэж, амьдаараа оршуулагдсан дурлалт залуустаа зориулан гараараа мөнгөн тэмдэгт зурдаг байв. Эльза зураг зурахаас гадна фото зураг, хөгжим тоглох дуртай байжээ.

 

Ж.Сүх 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?