МАЙН РИД, “ХУРЛИЙЗ БҮСГҮЙ”

2019-12-21  

За ямартай ч бүтэн жилийн турш уншина гэж бодож явсан зохиолынхоо ард гарав. Зохиол маань ч амттай сайхан байлаа. Майн Ридийн зохиолуудаас уншсан миний тав дахь зохиол энэ болой. Зохиолчийн уншигчдад хүргэх гэсэн гол санаа, өвөрмөц бичлэгийн хэв маяг, чөлөөт сэтгэлгээ нь надад маш их таалагддаг.

Майн Ридийн зохиолууд угаасаа бээст л дээ...

Түүний ихэнх зохиолууд нь тэр чигээрээ адал явдал. Хайр дурлал, уйтгар гуниг, хөөр баяр, атаа хорсол, шунал хүсэл гээд хорвоо дээрх бүхий л сайн муу зүйлийг сэтгэл болон мэлмийд минь харагдтал төсөөлж бичдэг. Эмээ, өвөө минь хүртэл түүний зохиолыг уншиж өссөн гэдгээ одоо ч ярих дуртай. За юутай ч зохиол руугаа оръё.

***Коллежоос саяхан суллагдан гарсан Эдвардад эцгийнхээ гэрт амьдрах хэцүү байв. Тэрээр гэрээсээ явж Нью Орлеан хотод ирнэ. Гэрээсээ авч гарч ирсэн мөнгө нь ч дуусаад, ирсэн хотод нь халуун орны хумхаа өвчин гарснаар Сент-Луис хот руу явахаар хатуу шийднэ. Тэрээр усан онгоцны зогсоол дээр анх харсан цагаас эхлэн түүнтэй хамт нэг онгоцонд суусан Эжени Безенсон хэмээх чинээлэг хэрнээ үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйд дурлана. Золгүй явдлаар тэдний суусан усан онгоц сүйрнэ. /Энэ хэсгийг уншсаны дараа Титаник кино шууд сэтгэлд минь буусан шүү./ Гэхдээ ухаан зарсан эрэлхэг зоригтойнхоо хүчээр Эдвард бүсгүйгээ болон өөрийгөө аварна. Харин түүний сэтгэлээ өгсөн бүсгүй Эжени биш, түүний боол хурлийз бүсгүй байдаг.

Хурлийз бүсгүй - /латины “кварта” дөрөвний нэг гэсэн үгнээс гаралтай/ өвөө юм уу эмээгийнхээ талаас негр гаралтай хүн.
Эдвард креол бүсгүй /усан онгоцонд таарсан чинээлэг үзэсгэлэнт бүсгүй/, хурлийз бүсгүй /түүний боол/ хоёрын хэнд нь дурласнаа ялгахад эхэндээ хэцүү байна.

Зохиолын гол баатар Эдвардыг хэд хэдэн зүйл зовооно.
1. Тэр хөөрхөн хурлийз бүсгүйд дурлаж, сэтгэлийн жолоогоо алдсан.
2. Сэтгэлийг нь булаасан эрдэнийг зарах гэж буй явдал.
3. Түүнийг маш ихээр хардсан хардалт
4. Түүнийгээ худалдан авах бэл бэнчин гээд л...

За тэгээд л жинхэнэ адал явдал эхэлнэ дээ. Хайртай бүсгүйг нь боолын худалдаагаар зарах болно. Мөрийтэй тоглох, мөнгө олох гэж тэрээр машид хичээнэ. Энэ бүхний эцсийн зорилго нь зөвхөн хурлийз бүсгүй байна.

***Тухайн үеийн Нью-Орлеан хотын үндэс угсаа нь багагүй сонирхол татсан. Өөр ямар ч хотод ийм олон хэлийн хүн амьдардаггүй байх. Францчууд шавыг нь тавьж, Испаничуудын гарт шилжээд, Америкчуудын өргөтгөсөн энэ хотын оршин суугчид дээрх гурван үндэстнээс бүрдэнэ. Энэ үед боол ноёны ялгаа маш хүчтэй байсан бөгөөд энгийн харц ард боолтой суух нь битгий хэл өмөөрч болохгүй байсан цаг билээ. Тийм л хүнд үед өөрийнхөө амь насыг дэнчин тавин, хайр сэтгэлийнхээ үнэ цэнийг алдан, зориг мохолгүйгээр тэмцэж чадсан Эдвардыг бахдсан юм.

Өдөр нь уншаад л шөнө нь зүүдлээд л, хэхэ. Сэтгэл догдлом сайхан байлаа.

 

 

"Сэтгэлийн Хүүрнэл" бүлгэм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tumur:nomunshix saixan shuu xund itgel moroodol erch xuch ogdog nom xezee ch urvadaggui xamgiin sain zovlogch and sain noxor 2019-12-23
unen:nomiin amtand orood uur tsaihiig olon udaa harsaan zaluu nas min,Delhiin songodog zohioluud huniig tölövshuulhed ih tus nemertei muuhan bagsh naraas deerdee... 2019-12-24
****mbala:orchin uyed iim surtei hair baihgui. ergen toirond tegj aihtar durladag hun alga. 2019-12-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?