ЦЭРЭНБАТ МААНЬ ТЭНГЭРИЙН ОРОНД ЗАЛАРЧЭЭ /нөхрийн дурсгалд/

2019-12-23  

Теннисчид ѳвѳрмѳц хүмүүс. Тэдний олонх нь маш эвсэг, элэгсэг бас хѳгжилтэй. Цэрэнбат маань тэдний нэг. Булганаас тѳрсѳн хамгийн том теннисчин бол яах аргагүй Цэрэнбат. Бага наснаасаа л одон бѳмбѳг хѳѳсѳн. -Хотын хүүхдүүдийг сандаргадаг, маш ухаалаг тоглолттой хүү байсан гэж Улсын дѳрвѳн удаагийн аварга Цэдэнбалжир дурсахыг ѳмнѳ нь сонсож байсан. Амарсанаа, Омбоо, Галаа нартай нэг үед Монголын ширээний теннисийг чимж байсан тоглогч. Тэр теннисээ завсарлалгүй, дагнасан бол ихийг дуулгах байсан гэж Эрдэнэ хэлдэг. Маш ухаалаг тоглолттой. Ази барилттай, довтолгоо, хамгаалалт жигд гэдгийг түүнтэй тоглохдоо мэдэрсэн. Тэр теннисээ завсарласан ч, теннисчдээ орхиогүй, теннисээ ч хаяагүй. Булган аймагт Ахмадын Аварга Шалгаруулах Тэмцээнийг ѳѳрийн багшийнхаа нэрэмжит болгож, бүх зардлыг ѳѳрѳѳ хариуцаж, теннисчдээ ч нутаг орондоо халуун дотноор хүлээн авч, багшдаа ч хүндэтгэл үзүүлж чадсан сайхан сэтгэлтэй нэгэн байсан. Ѳѳрийнхээ багшийн нэрэмжит тэмцээндээ ѳѳрѳѳ зүтгэж 40-ээс дээш насны ангилалд улсын аварга Т.Энхтѳртэй үлдэж, түрүүлж байсныг санаж байна. Орон нутагт зохиосон халуун дулаан тэмцээний нэг бол яах аргагүй Булган аймагт Цэрэнбатын минь зохиосон тэмцээн байжээ гэж бодогдоно. Ѳвѳл болохоор хотод ирж, "Оч" клубын заалаар зочилж "хуйцаадах"-д нь анх танилцаж, дотносож билээ. Нутаг орондоо урина, нутаг орондоо болохгүй зүйлдээ шүүмжлэлтэй хандана. Нийгмийн идэвхтэй, нутаг орондоо нѳлѳѳтэй хүн байсныг Булганд очихдоо анзаарсан. Хавар, зун, намар түүн шиг ажилтай хүн манай теннисчдийн дунд үгүй. Тэр Булганд газар тариалангийн бизнес эрхэлнэ. Тэрбээр; Газар тариалангийн бизнес амаргүй. Манаач шиг ажиллана шүү дээ. Газраа хашна. Түүндээ манаач тавина. Тэгээд орхиж болохгүй. Хашаагаа ч, манаачаа ч давхар манана шүү дээ гэж хошигноно. Тун чиг хошин, хоргүй үг хэлтэй нэгэн байж билээ. Энэ ѳвѳл тэр маань заалаар шагайсангүй. Би ч хааяа залгадагсан. Түүнийг үзэгдээгүй болохоор энэ ѳвѳл залгасангүй. Харин зун залгахад. - Сайхан зун болж байна. Тэнгэр хангай ивээж байна гэж ѳѳдрѳг сайхнаар ярилцаж байсан нь бидний сүүлчийн утасны ярианы байж дээ. Түүнийг ѳвчний улмаас ѳѳд болсныг сонсоод, хэсэг дуугүй суулаа. Яагаад заавал сайныг нь, шударгыг нь, олонтойг нь, ѳнгѳтэй ѳѳдтэйг нь, сор болсныг нь сугалаад одно вэ?! гэж харууслаа дарж ядан суулаа. Найзыг минь тэнгэр таалаг.

 

 

Нѳхрѳѳ дурссан Ц.ЭНХБАТ, ЛХАГВАДОРЖ, АРИУНАА, АРИУНБААТАР, НЭРГҮЙ, ЦЭДЭНБАЛЖИР, ТЭМҮҮЖИН, ТУЯА, ЭНХБАТ(БУЛГАН)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?