Нүүр   /  

ЭНЭ ОНД ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 20 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙНА

2019-12-23  

Архангай аймагт банкууд оны эхний 11 сард 48.7 мянган иргэд, аж ахуй нэгжид 116.3 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 46 хүнд 1266.9 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 16.4 хувиар өссөн бол олгосон зээлийн хэмжээ 15.3 хувиар, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 17.3  хувиар тус тус буурч, чанаргүй зээлийн хэмжээ 20.0 хувиар  нэмэгдсэн байна. Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 22.6 тэрбум төгрөгийг авч, 32.1 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна. 

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?