ЭХИЙГЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ ХҮМҮҮС

2019-12-23  

Эх хүний сэтгэл гэдэг энэ дэлхийн хамгийн ариун зүйл байх. Гэхдээ хүмүүн бид эхийн хайр, ач элбэрлийг цагт нь ухаардаг билүү? Бараг л үгүй байх. Бид энэ хорвоод ирэхдээ эхийн хэвлийд бойжиж, өдийг хүртэл эхийн хайранд нялхардаг. Харамсалтай нь бид энгэрээсээ сүү амлуулсан ээж хүнийг хайрлаж чаддаггүй. Саяхан гэхэд л 70 гаруй насны өндөр настан орох оронгүй  вокзал дээр хоног төөрүүлдэг. Уг нь өөрийн гэсэн гэр байсан боловч хүү нь байранд оруулна гэж хэлээд зарчихсан. Бага охинтойгоо хэсэг хамт амьдарсан гэтэл хүргэн хүү нь муухай аашлаад хөөгөөд явуулчихсан  талаар цахим орчинд нилээдгүй шуугисан. Энэ мэтчилэн эхийнхээ ачийг хариулах битгий хэл  насыг нь ч хүндлэлгүй гудамжинд хөөгөөд гаргадаг хатуу сэтгэлтнүүд зөндөө.

Халагламаар амьдралийн хатуухан үнэнг бид мэддэг хэрнээ хүн бүхэн энэ их уй гунигтай эвлэрчихсэн нь харамсмаар. Хүмүүс минь эр нөхөр,эхнэр бол хаяад одохдоо хаяж,олдохдоо олддог л зүйл харин эх хүн ганцхан шүү. Эхийгээ амьдад нь хайрла. Энэ дэлхийн айдас бүхэн хургаж, зовлон бүхэн зугтдаг юм. Найр наадамд хамгийн түрүүнд очдог мөртлөө насан өндөр ижий аавдаа цагаа харамлаж яанам. Будант амьдралийн жамаар нэг л өдөр бурхан буцаагаад ээжийг чинь авна. Тэр үед чиний төлөө ээжээс чинь өөр хэн ч байхгүй гэдгийг чи ойлгох болно.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:үнэн зүйлийг сайхан бичжээ 2019-12-24
иргэн:ээжиигээ ийм байлгасан хүмүүс тэр ****ийн хүргэн ухаантай юм үйлээ эдэлнээ. тэд нарыг өсгөх гэж хамаг юмаа барсан байхдаа зайлуул 2019-12-24
иргэн:ээжийгээ гудамжинд гаргасан хүмүүсийг нэртэй ажилтай хаягтай зурагтай нь зарлах нь зөвөө 2019-12-24
Зочин:Ингээд бодохоор хүүхдийн хэрэг байхгүй. 2019-12-24
Zochin:Namaig bas ih gomdoodog teneg huuhduud gargaad hereggui yum bilee 2019-12-24
ehiigee gomdooh shig nugel bhgui.:bankhnii guitsetgeh zahiral hun turuulsen ehiigee haana hentei yaj yajshuuhan amidarch bgaag medehgui mend usiig n ch asuuhgui utsaar ch yrihgui tanihgui yum shig yvdag gevel hun itgehgui l baih daa?huviin banktai turuulsen gants huu n haan shig amidarch bhad eej n amidrahiin tuluu yaj zovj bgaag medsen ch uuruu l bolj baival boloo gesen bodoltoi humuus bnaa bna. 2019-12-24
naraa-ts:Эх хүн гэдэг хэзээ ч өөрийнхөө жаргалыг эдэлж явдаггүй, үргэлж үрийн төлөө санаа зовж, санаа тавьж явдаг, хэдийгээр өнгөн дээрээ өөрийн жаргалаа эдэлж явавч цаанаа үрийнхээ төлөө үргэлж санаа зовж яваа, үрээ сайн сайхан хүн болгохын төлөө л явж байгаа, эх хүнийг хэзээ ч буруутгаж болохгүй ээ, би 30 гаруй насны хүүхэдтэй ч шөнө бүтэн нойртой хонож үзээгүй л явна, хэдий болтол ингэж хагас нойртой хонож явахыг хэн ч мэдэхгүй ш дээ. 2019-12-24
Zochin:Yamar aimaar muuhai huuhed be nadaas garsan ohin bi odoo yag be 2019-12-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?