МУНЗУЙ: Н.НОМТОЙБАЯР БИД ХОЁР ХАМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ЭРҮҮГИЙН ЦАГДАА ДЭЭР ОЧИЖ БАЙСАН.

2019-12-24  

“ТВ8” телевизээс эрхлэн явуулдаг “15 раунд” ярилцлагын нэвтрүүлгийн 2019.12.20  дугаарт Мунзуй хочит Г.Нямдорж оролцсон байна. Ингээд тус нэвтрүүлгийн оролцогч юу ярьсныг эшлэн хүргэж байна.

1. “Центр пойнт”-ын залуус бид цусаа гартал нүдэлцсэн ч ах дүүс хэвээр байна. Би тэднийг ах нараа л гэдэг.

2. Н.Номтойбаяр бид хоёр 2013, 2014 оноос эхэлж хутга шөвөгний асуудлаас болж хэрүүл хийж байна. Н.Номтой баяр 2012 онд УИХ-ын гишүүн болсноосоо эхлээд хэл аманд орооцолдож эхэлсэн. Түүнээс хойш найман жил хөөрхий Н.Номтойбаярыг хүмүүс гүтгээстэй, мөнгө нэхээстэй байна.

3. Би бага байхдаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Содном дарга хоёрыг хүндэлдэг байсан. Гэтэл энэ хоёр “МАК” компанийн зөвлөхөөр ажиллаж, “МАК”-ийн хүүг өмөөрч ирсэн.  

4. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан хүчингийн хэрэг бий. Түүнд хэн хэн байсныг хэлье. Шилэн Цогоо, МИАТ-ын дэд дарга Энхбаатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Эмэгтэй дээр хоёр талаас нь гарчихсан “come on baby” гээд орилолдоод байдаг юм билээ. Би ч бас байсан. Би нүдээрээ харсан. Нэг эмэгтэй рүү давшлаад байгаа чинь хүчингийн хэрэг биш юм уу. Дараа нь “МАК” компани эмэгтэйг нүүрсээр шагначихсан. Өөрийнх нь ажилтан юм чинь. Тухайн үед МАН-ын шенсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хажуу өрөөнд унтчихсан байсан. Шилэн Цогоо коридорт тасарчихсан байсан. Энэ залуучууд Н.Номтойбаярын хэргийг гэрчлээгүй, юу ч дуугараагүй.

5. Н.Номтойбаяр бид хоёр хамт хэрэг хийгээд Эрүүгийн цагдаа дээр очиж байсан.

6. Бид хоёр муудсаны маргааш хууль, шүүх,  прокурор, цагдаагийн байгууллагын 60 гаруй хүнийг Н.Нямтайшир цуглуулаад хүүгийнхээ хийсэн хэргийг яаж цэвэрхэн шийдэх вэ гэдэг үүргийг өгч, ярилцсан.

7. Н.Номтойбаяр Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт буруутай. Хамгийн нэгдүгээрт Дорнодод Г.Батхүү агсны дүү Г.Батчимэгтэй өрсөлддөг. Хоёрдугаарт, “Авто ралли”-гийн холбоог булаалцалдаж ирсэн ч Г.Батхүү агсан өгөөгүй. Үүнээс үүдэж энэ хоёрын дунд маргаан үүссэн байгаа шүү дээ.

8. Н.Багабанди Ц.Элбэгдоржийг Н.Нямтайширтай холбож өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг нэр дэвших үеэр Н.Нямтайшир дэмжиж байгаагаа илэрхийлээд 2 сая ам.долларыг гараашинд өгсөн. Үүнийг жолооч, туслах Батзориг гэрчилнэ хэмээсэн байна

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
baga:ene xogiin xulgaichuudiin tuxai yund bichine be 2019-12-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?