УЛААЧ

2019-12-25  

Онгод тэнгэртээ сүсэглэн залбирж

Орчлон хорвоог аргадан бөөлөх

Алдхан биендээ хүндэдсэн ачаатай

Ард түмнийхээ нүглийн өмнөөс залбирах

Түүний амьдрал түмний төлөө  золиослогдсон

Тэнгэрийн сэтэртэй төрснөө мэдэлгүй

Тэмтчин амьдралд эндсэн ч

Тэртээ зууны өвгөд нь үйл дамнуулхаар явуулсан

Удмынхаа цадигыг үргэлжлүүлж

Усныхаа булингарыг арилгаж

Уул усаа аргадан түшиж

Ухаан шаглан бөөлөх тэнгэрийн улаач

Мөнх хөх тэнгэрийн зарлигаар

Мөргөл үйлдэн бузрыг хөөж

Замбуу тивийн наран доор

Заяа буяндаа захирагдах

Хоёр ертөнцийг холбох гүүр

Хосгүй их авъяастай энгийн л нэг хүн

Газар дэлхийдээ уусан шингэтэл

Гавьхгүй ч бай бусдын төлөө сэтгэлтэй

Гадаад ертөнцөд байхгүй болсон ч

Голомт залгах үрдээ сүнс нь хүртэл бидний төлөө буцаж ирдэг тэнгэрийн улаач

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?