НИСГЭГЧ ЭЭЖ ОХИН ХОЁР ДЭЛХИЙН БАХАРХАЛ ХАРИН ААВ ХҮҮ ХОЁР МАНСУУРАГЧ

2019-12-25  

Нисэх онгоц жолоодох нь  эрэгтэйчүүд давамгайлдаг орон зай хэвээр байна. 2019 онд ч гэсэн эмэгтэй нисгэгчид АНУ, Их Британийн арилжааны нисгэгчдийн дөнгөж 4.4 хувь буюу 6,994 орчим нь байгаа гэж Нисэхийн төвөөс мэдээлэв. Делта Бойнг 757 нислэгийн Ахмад Венди Рехон ба түүний охин Келли Рехон нар түүхэн дэх анхны ээж, охин онгоц жолоодлогын хос бөгөөд тэд хамтдаа худалдааны нислэг хийснээр дэлхий дахинаа үлгэр жишээ ээж охиноор өргөмжлөгдөөд байна. Харин манай улсад ч мөн аав хүү хоёр нисгэгч байгаа тэд бол “Боинг 767-300” агаарын хөлгийн ахмад Ж.Доржнамжил түүний хүү Д.Булганхангай юм.  Гэхдээ аав хүү хоёр  Рехон ба түүний охин Келли нар шиг ажил мэргэжилдээ үнэнч үлгэр жишээ болж чадаагүй нь харамсалтай. Улс орныхоо нэрийг өндөрт өргөн сайшуулах нь битгий хэл Герман улсын Берлин хотноо баярын хуралд оролцох үеэр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдон улсынхаа нэрийг хөөдөөд ирлээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Хүний мууд дуртай Хуншагай вээээээ .Сүрэглээд дайрдаг хүмүүст сэдэв өгөөд байгаа ухаантай юм байх. Онгоцондоо хэрэглэж олон амь эрсдүүлээгүй нь яамай. 2019-12-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?