Х.МӨНХЖИН САЙН ҮЙЛСИЙН АЯН ХИЙЖ, ОЛСОН МӨНГӨӨРӨӨ СААЖИЛТТАЙ ХҮҮД БАЙР АВЧ ӨГЧЭЭ

2019-12-28  

Монголын томоохон бизнесменүүдийн нэг, тод манай уяач Дамбын Хишигжаргалын хүү Мөнхжин 15 настай, саажилттай хүү Билэгсайханд туслахын тулд хандивын аян эхлүүлж, цагийн ажил хийж  олсон мөнгөөрөө Билэгсайханд хоёр өрөө байр авч өгчээ. Энэ талаар Х.Мөнхжин “Өнөөдөр Билэгсайхан дүүгийн маань 15 нас хүрч байгаа баярын өдөр. Мөн шинэ оны босгон дээр Билэгсайхан дүү маань баяр дээр баяр нэмж та бүхний ачаар хайрт ээжийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариуллаа.

Ээждээ болон хоёр бяцхан дүүдээ хоёр өрөө байр авч өглөө, Билэгсайхан. Ийм сайхан үйл хамтдаа бүтээсэн хүн бүрийн сэтгэл, буян ,үр хүүхдүүдэд нь хэд үржиж хүрэх болтугай. Энэ улсад сайн нь муугаасаа хавьгүй их юм… Монгол цэргийн зөвлөлийн гишүүд болон Мөрөөдөл группын Дука- д маш их баярлалаа. Монгол улсын төлөө үргэлжид зүтгэе” хэмээн бичжээ.

 

 

Т.Х

 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
huugii:amjilt husey 2019-12-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?