Шинэ он шинэ жил ирлээ. Хаа сайгүй ёолк тэмдэглээд. Шилдгүүд тодроод, тасарч унатлаа архи вискигээ хольж уугаад санаа сэтгэл дэврээд сайхан байна хүмүүс. Зарим нэг булиа залуучууд ааг омгондоо бардаж нударга зөрүүлээд. Айхтар атаархуу хүүхнүүд нэгнийхээ өмссөн зүүсэн рүү хялалзаж цэхэлзээд, шуналын харц шидэлцээд. Шагнал авсан мундгууд энгэрээ гялалзуулж, караоке орж медалаа угаагаад маргааш нь үс нь сэгсийж, дотор нь арзайгаад л . Шинэ жил нэг иймэрхүү гэртээ орохдоо хоёр хөл дээрээ тогтоод, утастай,мөнгөтэйгээ байвал тэр өдрийн амжилт. Ёолж тэмдэглэх гэж ихээхэн хөгжилтэй явдлууд болно. Заа одоо ч байгууллагын шинэ жил мултарч байна. Одоо харин гэр бүл, найз нөхдийн шинэ жил эхэллээ. Тааруулж ууя, тайван байя,согтохгүй шогтохгүй гоё яваарай миний Монголын ард түмэн минь. Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай. Эцэст нь хэлэхэд хошигнож бичсэнийг ойлгоорой
Нийтлэлч