ШИНЭ ЖИЛЭЭР ТАСАРТЛАА УУСАН ТАНСАГЛАЛ

2019-12-28  

Шинэ он шинэ жил ирлээ. Хаа сайгүй ёолк тэмдэглээд. Шилдгүүд тодроод, тасарч унатлаа архи вискигээ хольж уугаад санаа сэтгэл дэврээд сайхан байна хүмүүс. Зарим нэг булиа залуучууд ааг омгондоо бардаж нударга зөрүүлээд. Айхтар атаархуу хүүхнүүд нэгнийхээ өмссөн зүүсэн рүү хялалзаж цэхэлзээд, шуналын харц шидэлцээд. Шагнал авсан мундгууд энгэрээ гялалзуулж, караоке орж медалаа угаагаад маргааш нь үс нь сэгсийж, дотор нь арзайгаад л . Шинэ жил нэг иймэрхүү гэртээ орохдоо хоёр хөл дээрээ тогтоод, утастай,мөнгөтэйгээ байвал тэр өдрийн амжилт. Ёолж тэмдэглэх гэж  ихээхэн хөгжилтэй явдлууд болно. Заа одоо ч байгууллагын шинэ жил мултарч байна. Одоо харин гэр бүл, найз нөхдийн шинэ жил эхэллээ. Тааруулж ууя, тайван байя,согтохгүй шогтохгүй гоё яваарай миний Монголын ард түмэн минь. Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай. Эцэст нь хэлэхэд хошигнож бичсэнийг ойлгоорой

 

 

Нийтлэлч 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэ зурагууд дээр чинь дандаа эмэгтэй хүний эдлэл хэрэглэл байх чинь юу вэ? Монгол эрэгтэйчүүд нь архи уухаа багасгаад эмэгтэйчүүд нь илүү уудаг болж байгаагийн илрэл юм болов уу. Жендерийн асуудал тэгш эрх аргагүй сайн хэрэгжиж байгаа бололтой. 2019-12-28
wow:end tendgui bandaajnuud bas baisiishd 2019-12-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?