ЭВ НЭГДЭЛ ЭНХИЙН ТҮҮЧЭЭ

2019-12-29  

Монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, дэлхийн сонорт Монгол хэмээх тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглаж, эзэн Чингис Хааны бадраасан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэсэн. Бид энэхүү өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр болгон 12 дугаар сарын 29 нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг 1911 оноос 1922 оныг хүртэл жил бүр тэмдэглэдэг байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа дахин сэргэж, үе үеийн ерөнхийлөгч нар ач холбогдол өгч байсныг тэмдэглэж хэлэх нь зөв байх. Ингээд 2007 оны наймдугаар сард УИХ-ын шийдвэрээр эл өдрийг тэмдэглэлт өдөр болгож, улмаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр жил бүр үндэсний баярын өдөр болгон бүх нийтээрээ амарч байхаар болсон байна. Түүхийн хуудсыг сөхвөл одоогоос 105 жилийн өмнө Манж Чин улсаас салж, төр улс, тусгаар тогтнолоо энэ өдөр сэргээн мандуулж байж. Өвөр Монгол 1636 онд, Халх Монгол 1691 онд, Ойрад Монгол 1750-иад оны дундуур хүчээр Манжид эзлэгдсэнээс хойш дэлхийн газрын зурагт Монгол гэсэн нэртэй улс үгүй болсон. Харин дахин сэргэсэн өдөр бол бидний тэмдэглэж байгаа 1911 оны арванхоёрдугаар сарын 29-н буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн юм. 1911 оны энэ өдрийн морин цагт бурхны шашны тэргүүн Богдыг Монгол Улсын тэргүүнээр, түүний хатан Дондогдуламыг улсын их дагинаар өргөмжлөх төрийн их ёслол хүрээнд болсон байдаг. Гадны судлаачид 12 цаг 01 минутад Богдыг өргөмжилсөн хэмээн бичсэн буй. Энэ явдал үндсэндээ Монголчуудын хувьд маш өргөн агуулга бүхий үйл явдал байсан юм хэмээн тэмдэглэсэн байдаг байна.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?