ХААН БАНК “ЦӨМӨӨХЭЙ” БАЛЕТЫГ БАГАЧУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛЛАА

2019-12-30  

Шинэ жилийн баярыг дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. УДБЭТ болон “Монголын балетын хөгжил сан”-ийн хамт олон Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Цөмөөхэй” буюу “Щелкунчик” бүжгэн жүжгийг шинэчилсэн найруулгаар зургаа дахь жилдээ олны хүртээл болгож байна.

  Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилээр тоглогддог цорын ганц балет “Цөмөөхэй” сонгодог бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулахад ХААН Банк хувь нэмрээ оруулж, ерөнхий ивээн тэтгэгчээр жил бүр хамтран ажиллаж ирснийг та бүхэн мэдэх байх. Өнөө жилийн хувьд нэг онцлог нь өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн тоглолтыг бүхэлд нь “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн багачууд болон нийслэлийн зарим асрамжийн төвд хүмүүжиж буй нийт 400 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлж, тэдэнд аз жаргал, инээд баясал дүүрэн мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээлцлээ.

Урлагийн дотроос хамгийн охь, дээж нь сонгодог урлаг хэмээн үздэг. Тэр ч утгаараа ард иргэдийг соён гэгээрүүлэх, сэтгэлийн цэнгэл таашаал өгөхөд сонгодог урлаг чухал нөлөөтэй.  Иймд “Монголын балетын хөгжил сан”-гаас уламжлал болгон толилуулж буй “Цөмөөхэй” балет нь хүүхэд залуучуудад сонгодог урлагийг ойлгон, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн үздэг билээ.  ХААН Банк тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгын хүрээнд цаашид ч хүүхэд залуусын боловсрол, урлаг соёлын олон төсөл, хөтөлбөр, нийгэмд бодитой хувь нэмэр оруулах санаачилгуудыг дэмжин ажилласаар байх болно.

 

 Бид зогсолтгүй бүтээсээр...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?