САНТА КЛАУСЫН ҮҮССЭН ТҮҮХ

2019-12-31  

Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “Өвлийн өвгөн “ билээ. Монголчууд өвлийн өвгөн аав гэдэг. Харин нийтлэг нэр нь Санта Клаус. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Николас Бизанти Анатоли өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж. Социалист нийгмийн үед манай оронд Оросын “Дед мороз“ буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Санта Клаус”-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, “Шинэ жилийн мэнд”, “С новым годом” гэдэг байснаа “Merry Christmas” хэмээн солигдов. Гэхдээ Монголд Санта Клаус, Дед морозоос гадна үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав бий болсон байсныг уламжлан хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?