Нүүр   /  

ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

2020-01-02  

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд зохион байгуулсан ажил үйлсээрээ манлайлан орон нутгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Мөн тус газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар “Шилдэг менежер”, аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Д.Батзаяа захиргаа, хууль эрх зүйн салбарын “Шилдэг төрийн алба хаагч”-аар шалгарав. Онцгой байдлын газрын хамт олон маань 2019 онд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан ажиллах орчин нөхцөлөө сайжруулан, алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм. Түүнчлэн алба хаагчид аймаг орон нутаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт гаргаж, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх олон нийтийг хамарсан шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа тохижилт бүтээн байгуулалт, сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулж, ард иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудаа түүчээлэн ажилласан байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?