
Өглөөг тод гэрлээр эхлүүл
Өглөө сэрчихээд сэрүүлгээ сунгаад хэвтээд байлгүй, сэрсэн дариудаа босож хэвшвэл өглөөг маш эрч хүчтэй эхэлнэ. Түүнчлэн хөшгөө нээж, нарны гэрэл илч дулааныг өрөөндөө нэвтрүүлээрэй. Хэрвээ боломжгүй бол өрөөнийхөө гэрлийг асааж болох юм. Ингэснээр та өглөөг илүү эрч хүчтэй цоглог угтах болно. Тэрчлэн бүсгүйчүүдийн хувьд, тод гэрэлтэй өрөөнд нүүрээ будвал таны нүүр будалт илүү сайхан болох юм.
Өглөөний хоолыг өөртөө
Та өглөө гэрээсээ гарахдаа өлөн явдаг юм биш биз? Зарим хүмүүс өглөө хоол ордоггүй, өлсдөггүй, жин барьж байгаа зэрэг шалтгаанаар өглөөний цайгаа алгасдаг. Гэтэл хамгийн чухал хэрэгцээтэй хооллолт бол яалтчгүй өглөөний хоол байдаг. Хэрвээ өглөөг өлөн ходоодтой угтдаг бол та удахгүй цөсний чулуугаар өвчилж, тэрчлэн ходоодны шархтай болох юм. Тиймээс өглөөд яаж ч яарч байсан, ядахдаа 1 аяга бүлээн ус ууж хэвшээрэй. Өдрийн хоолондоо аль болох олон төрлийн шим тэжээлтэй хоолыг идвэл та эрч хүчтэй болох болно. Оройд аль болох хөнгөхөн зууш, тараг, жимс идээд унтвал өглөө сэрэхэд хөнгөхөн байх болно. Хүнд хооллосны дараа ходоод хямарч өглөөг үнэхээр хэцүү угтдаг шүү дээ.
Дасгал хөдөлгөөн хийх
Оройны дасгалыг бодвол илүү эрч хүчтэй, хөнгөхөн дасгалыг өглөөд хийхэд тохиромжтой. Та өглөөд ердөө 5-хан минут дасгал хийснээр тэр өдрийн ажилын бүтээмж ихсэж, үнэхээр цоглог сэргэг болсон мэдрэмж төрөх болно. Гайхалтай биш гэж үү. Одооноос хэрэгжүүлээрэй.
Үд хүртэл имэйлээ бүү шалга
Маш энгийн дүрэм. Гэхдээ хэн ч үүнийг мөрддөггүй. Би өөрийн өглөө бүр имэйлээ нээх зуршлыг болиулах гэж хэсэг хичээсэн, эцэст нь бүх юм хэдхэн цаг хүлээж болно гэдгийг ойлгосон. Үнэхээр чухал яаралтай асуудлыг хэн ч имэйлээр илгээдэггүй, тийм учраас өглөөний хэдэн цагтаа имэйлийг хойш тавиад илүү чухал бүтээмжтэй ажлуудаа хийгээд үзээрэй.
Өмнөх оройны бэлтгэл
Орой бүр багахан минутыг маргааш хийх ажлыг төлөвлөхөд зарцуулах нь дараа өдрийн бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг. Ердөө л 10 минут зарцуулаад маргаашийн хийх ажлаа жагсааж чадвал дараа өдрийн 3 цагийг хэмнэх боломжтой.
Т.Хуншагай
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна