Сэтгэлд нэг л хоосон
Сэмхэн санаа алдан үгүйлнэ
Сэргэлэн хоолойг чинь
Сайхан төрхийг чинь санана
Үдшийн болзоонд чи ирээгүй ч
Үүрээр залгахыг чинь хүлээнэ
Үзэсгэлэнт төрхийг чинь санагалзавч
Үгээ эвлүүлж чадахгүй нь
Энэ магадгүй бардам зан байх
Энэлж дуусдаггүй хорвоогийн
Ээдрээт учрал гэгч нь байх
Энэ бидний тавилан байх
Хайраа илчилхэд чинь харцаа буруулсан ч
Хамаг амьдралдаа чамайг л гэсэн
Хагдарч унаагүй ганцхан цэцэг шиг
Хайраа хадгалан хүлээсэн шүү
Дурлалын үгээ салхинд дайн
Дуртай нь аргагүй чамруу нисгэсэн ч
Даан ч чи сонсоогүй
Дахиад нисгэвч салхи арилчихсан байсан
Т.Хуншагай