“СОНГОЛТ ЗӨВХӨН ЯВГАН ЗОРЧИГЧ, ЖОЛООЧ ТА БҮХНИЙ ГАРТ”

2020-01-06  

2020.01.05-ны өдөр оройн 22:00 цагийн орчимд СБД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч  Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэй С-ыг мөргөж эрүүл мэндэд хүн хохирол учруулсан байна.

Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган  зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?