2020 оны 1 сарын 8 билгийн тооллын 13
Хонь
Хувь заяаны гэнэтийн эргэлт гарах өдөр. Мэдээлэл хүлээн авах, аливаа шашинлаг зан үйл хийхэд сайн. Өнөөдөр төрийн байгууллагад хандан ажил хөөцөлдөх, эрх мэдэлтэнтэй уулзан санал гомдлоо тавих гэж гүйсээр мэдрэлийн ядаргаанд орох буюу стресст өртөх магадлалтай байна. Үдшийг аль болох тайван орчинд өнгөрөөхийг хичээгээрэй.
Үхэр
Өнөөдөр эрчүүд өөрийн гэсэн дур булаам байдлаараа шинэ холбоо үүсгэх эсвэл хуучин харилцаа холбоогоо сэргээх болно. Ингэснээр тэд өөрийн зорилгодоо хүрэх алхмыг нээх болно. Харин эмэгтэйчүүд ар гэрийн асуудалд хамаг анхаарлаа хандуулах, ойр дотны хэн нэгэнтэй үл ойлголцолд хүрсэн таагүй өдөр болж өнгөрнө. Бусдаас дэмжлэг харалгүй өнөөдөртөө сэтгэл хангалуун байж ирээдүйг өөдрөгөөр хараарай.
Ихэр
Бүсгүйчүүд шинэ ашигтай мөнгөний эх үүсвэр олоход амжилттай байна. Эсвэл шинэ үйл ажиллагаа, шинэ ажил эхлүүлэх болно. Сэтгэл зовоосон эсвэл нэг хэвийн амьдралаас залхсан эрчүүд шинэ танил шинэлэг зүйл рүү тэмүүлэн хайх ба энэ нь ирээдүйд олон асуудлыг ар араасаа дагуулах болно. Өнөөдрийн даалгавар бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай.
Мэлхий
Мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотны хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Гэхдээ л асуудлыг өөрийнхөөрөө шийдсэн нь дээр. Та ажлаа эрт дуусгавал дараа нь биеийн алжаалаа тайлах хэрэгтэй гэдгийг санаарай.
Арслан
Ирээдүйдээ итгэх бат итгэл, өөдрөг үзэлтэй байж, амьдралын эрч хүч улам нэмэгдэх болно. Өнөөдөр та ажил мэргэжлийн болон хувийн амьдралын ямар ч хүнд асуудлыг шийдэж чадна. Та өөрийн авьяас, ур чадварыг бүрэн гүйцэд ил гаргах магадлалтай байна. Эрчүүд өргөн хүрээнд сэтгэж, шаргуу бөгөөд шаламгай түргэн хөдлөх хэрэгтэй гэж одод зөвлөж байна.
Охин
Амьдралын эрч хүч их байна. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна.
Жинлүүр
Бүх зүйлсийн харилцан шүтэлцээ, эв нэгдэл тайван байдал үйл явдлын тэгш нийлэмжтэй өдөр. Амьдралын идэвхтэй ээлжит үе нь эрүүл саруул ухамсар, өөрийн амьдралын эрч хүчийг зөв чиглүүлэх чадвар юм. Ойр дотныхонтойгоо мэдрэмжтэй эелдэг зөөлөн хандах нь гэр бүл үр хүүхэддээ аз жаргалыг мэдрүүлж харилцан ярилцаж хүн бүрийн хүсэл тэмүүллийг ойлгож авах онцгой тохиол бүрдэнэ.
Хилэнц
Таагүй өдөр. Энэ нь итгэл алдсан, ардуур хутган үймүүлсэн хий хоосон мөрөөдөлтэй холбоотой. Аливаад хариуцлагатай байж хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Хань ижилтэйгээ зөрчилдөж магадгүй. Аливаа алхам, хийж байгаа үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Найз нөхөдтэйгээ уулзахаар төлөвлөх хэрэггүй.
Нум
Анхаарал, сэрэмжтэй байж өнөөдрийн өдрийг бүхэлд нь ажилдаа зориул. Худалдан авалт хийх, амьдрах орчноо өөрчлөх, засвар хийх зэрэгт таатай. Та энгийн зүйлээс өөрийн уран бүтээлч авъяасыг нээж чадна. Магадгүй та нууцаар хүсч мөрөөдсөн зүйлд амжилт гаргана. Таныг аз жаргалтай болгож чадах юм. Хэт ядрахаас сэргийлж зайлсхий. Учир нь энэ нь таны эрүүл мэндэд туйлын муугаар нөлөөлнө.
Матар
Аливаа таагүй зүйлд бэлэн байх хэрэгтэй. Хамтрагч эсвэл удирдлагуудтайгаа үл ойлголцолд хүрнэ. Бусдын илэрхийллээс өмнө та тэдний сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна. Та энэ өдөр өмнө байдгаасаа илүү их анхаарлын төвд байх болно. Өнөөдөр шинээр тавилга авах, мөнгө зарах зүйл худалдан авах гэж байгаа бол түр хойшлуулахыг зөвлөж байна.
Хумх
Энэ өдөр мөнгө санхүүгийн хувьд томоохон өөрчлөлт орох бололтой. Үүссэн санхүүгийн нөхцөл байдлыг бодитоор авч үзэх хэрэгтэй. Учир нь таны хувийн санаа, бодлоос бүх зүйл хамаарч байгааг анхаар. Мөн та гар нийлдэггүй хамтрагчтайгаа ширүүн тулаан хийхгүй байсан нь дээр. Энэ нь танд муугаар тусах цаашлаад ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Өөрийн зөн билэгтээ итгэж бүтээлч сэтгэлгээ, чадвараа нэмэгдүүлэхийг хичээ.
Загас
Өнөөдөр олон нийттэй харилцах ажлаас холхон ганцаараа ажлахыг илүүд үзээрэй. Энэ боломжийг ашиглан ажил төрлөө нарийн төлөвлөж түүнийхээ дагуу аль болох эрэмбэ дараалалтай хийхийг хичээ. Санхүүгийн тал дээр бэрхшээл тулгарана. Тиймээс аливаа мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг баримт боловсруулахдаа хянуур болгоомжтой хандаарай. Ойр дотны хүмүүс тань танаас анхаарал халамж шаардана.