Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр 11 цагт Австрали улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдсэн байна. Уг номын хуралд Монгол улсын ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос оролцсон байна. Түүнийг харсан хүмүүс "Гадаад яам Австралийн төлөө Ганданд ном уншуулж байна" хэмээн хошигносон аж. Үнэндээ, энэхүү үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангаас санаачлан, үйлджээ.
О.Гоо-Оюун