МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

2020-01-09  

1929 оны 1 дүгээр сарын 9 ны өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Энэхүү өдрийг түүхэн хуудаснаа Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсан хэмээн тэмдэглэсэн байна. Анхны бүлгэм байгуулагдах үед ууган гишүүд нь  нэрт уран зохиолч Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Ренчин, М.Ядамсүрэн, Б.Дугаржав нар байжээ. 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүн найрагчдын бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлог бүтээлээ хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон байна. 1930 онд “Монголын хувьсгалт зохиолчдын холбоо” буюу Марз нэртэйгээр өргөжсөн байна. Мөн 1944 оны 4 дүгээр сараас МЗЭ дэргэдэх “Цог” сэтгүүлийг анхлан хэвлэжээ. Түүнчлэн МЗЭ нь 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадам зохиож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл  уламжлал ёсоор зохион байгуулж шилдэг найрагчдаа тодруулсаар байна. МЗЭ нь утга уран зохиол, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд  ихээхэн хувь нэмэрээ оруулан ажилласаар  байгаа бөгөөд үе үеийн удирдлагуудаас танилцуулбал анхны дарга М.Ядамсүрэн, Ш.Нацагдарж, Д.Цэдэв, Д.Маам, Х.Сампилдэндэв, Д.Төрбат, Д.Пүрэвдорж, Ц.Энхбат, Г.Мөнхцэцэг нар үзэг нэгт эрхэм найрагчдаа  амжилт өөд уриалан ажилласан билээ.

Яруу найргийг би

Ялгуун сартай зүйрлэдэг

Бүдэгхэн тэр сарны туяа

Бүрэнхий шөнийг гэрэлтүүлдэг шиг

Билэг оюун ухааныг уран үгс хөглөдөг юм.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?