2020 ОНЫ РЕТРО ТРЕНДҮҮД

2020-01-11  

Савхин пиджак

1990-ээд онуудад бүгд л савхин пиджаканд дурладаг байсан. Энэхүү хуучны тренд нь эргээд моданд ороод багагуй хугацаа өнгөрч байгаа ч брэндүүдийн энэ оны pre-fall болон resort цуглулугуудыг харах нь ээ ойрын хугацаанд моданаас гарах шинж алга. 

Макси юбка

Шагай хүрсэн урт юбка ба даашинзууд бол өнгөрсөн үеийн бас нэгэн хит загвар юм. Моника, Рейчел ба Фиби нарыг хэрхэн хувцасладаг байсныг санахад л хангалттай. Харин орчин үеийн хамгийн загварлаг хувилбаруудыг Nanushka, Khaite, Aalto, Linder ба Saint Laurent брэндүүд танилцуулсан байгаа.

Нам суудалтай өмд ба юбка

Нам суудалтай загварууд эргээд моданд орлоо. Шинэхэн цуглуулгуудаас бид бэлхүүс хэсгээрээ томдсон мэт нам суудалтай брюк өмднүүд, мөн нам суудалтай мэт харагдах өвөрмөц өнгөний шийдэлтэй юбкануудыг олж харсан байгаа.

Өмдөн дээр давхарласан юбка

Хэрвээ та заримдаа өмд, юбка хоёрын алийг нь өмсөхөө шийдэж чадахгүй байвал Гвенээс жишээ аван хоёуланг нь давхарлан өмсөөрэй. Харин стайлингийн зааварчилгааг Joseph, Bottega Veneta ба Jil Sander брэндүүдээс харахыг зөвлөж байна.

"Галууны хөл" хээ

"Галууны хөл" хээ нь ихэвчлэн 1970-аад оны язгууртны стильтэй уялддаг ч 1990-ээд онуудад ч бас энэ хээг их өмсдөг байсан. Тухайн үед уг хээгээр гангарах дуртай гол алдартан нь загвар өмсөгч Иман байсан юм. Тэгэхээр түүнээс стилистик аргачлалд суралцаж, мөн Gucci ба Balmain брэндүүдээс бүтээлч санаанууд олж аваарай.

Багет цүнх

1990-ээд оны гар цүнхний загварыг бодох үед толгойд юуны түрүүнд багет цүнх орж ирдэг. Яг л Кэрри Брэдшоугийн барьдаг шиг богино оосортой жижиг багет цүнх. Өнөөдөр харин энэ загварыг бараг л бүх брэндүүд шинэчлэн гаргаж байгаа тул сонголтоо хийх л үлдлээ.

 

 

Эх сурвалж: Buro.mn

 

 



Эх сурвалж: https://www.buro247.mn/fashion/trends/savkhin-pidzhak-maksi-yubka-bolon-busad-dursamzh-sergeesen-2020-ony-retro-trend-d.html

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?