МОНГОЛЫН УРЧУУД ХАРБИНЫ МѲСѲН ХОТЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2020-01-14  

Монгол улстай Дорнод аймгаар хил залгах БНХАУ-ын Харбин хотод жил бүрийн ѳдийд цас, мөсөн урлагийн наадам болж, Харбин хот дэлхийн улс орны урчуудын бүтээлээр сүндэрлэсэн Мѳсѳн хотыг бүтээдэг уламжлалтай. Харбин хотын “Sun Island International Snow Sculpture Art Expo park”-т 25 дахь жилдээ зохиож буй мѳсѳн урлагийн наадамд дэлхий н 10 улсын 25 баг оролцсон байна.

Эдгээр олон орны уран бүтээлчдээс “Биднийг авраач” нэртэй Монголын уран бүтээлчдийн байгаль хамгааллын сэдвээр бүтээсэн бүтээлээр нь олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж шагналт байранд шалгарсан. Австрали тивийн түймрийн хохирогч болж буй коала буюу уутат баавгайг дүрсэлсэн бүтээл нь ийнхүү Монголын багт шагнал авчирсан юм.

Австралийн түймэрт үй олноороо ѳртсѳн уутат баавгай буюу коалаг монголын уран бүтээлчид мѳсѳѳр бүтээсэн урлалаар мѳнхѳлсѳн нь хүн тѳрѳлхтѳнийг байгалиа хамгаалахад уриалан дуудсанаараа ѳвѳрмѳц шийдэлтэй болсон байна.
 
 
О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХЭРХЭН НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ЗѲВ ВЭ?