МАНСУУРМААР

2020-01-14  

Ганцаараа галзуу юм шиг инээмээр

Гавихгүй ч бай зовлон дундаас гаталмаар

Гаслант энэ амьдралын бараан сүүдрийг далдалмаар

Гай тотгор бүхнийг арилгамаар

Цэнгэл жаргалын үүдийг архиар түгжиж

Цэцгэн  охидыг минь хар толбоор будаж

Цэмцгэр залуус минь сархад сөгнөж

Цээнийн цэцэг шиг бүсгүйчүүд үртэйгээ өнчирч

Өвгөд буурал минь харууслаар өтөлж

Өнгөт орчлонд үрс минь эзгүйрч

Өнөөдөр бидний амьдрал үхлээр хэмжигдэж

Өнгөрснөөс үнэнийг хайж яс нь хүртэл өндөлзөнө

Цагаан сүү архиар солигдсон цөвүүн цагийн өлчирхөн жаргал

Цаг хугацааны уртад мартагдсан

Цаглабар түүх өв соёл

Энэ бүхнийг харж зүрх минь тэвчихгүй нь

Эгэлгүй бүгдийг нь гатлан

Мансуурмаар жаргал дунд мансуурмаар

Магадгүй би өнөөдөр л амьсгалж мэднэ

Маргаашийн аюулаас гаталж мансуурмаар аз жаргалыг судсандаа шахмаар

 

 

Т.Хуншагай

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gggg:omg zarimdaa ergen toirond bolj bgaa muu buhniig martaad tolgoigoo amraamaar ye bna 2020-01-15
:zaaval arhi uuj **** albatai yu,uur tseverhen horgui **** zuil zunduu baina. 2020-01-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?