Ганцаараа галзуу юм шиг инээмээр
Гавихгүй ч бай зовлон дундаас гаталмаар
Гаслант энэ амьдралын бараан сүүдрийг далдалмаар
Гай тотгор бүхнийг арилгамаар
Цэнгэл жаргалын үүдийг архиар түгжиж
Цэцгэн охидыг минь хар толбоор будаж
Цэмцгэр залуус минь сархад сөгнөж
Цээнийн цэцэг шиг бүсгүйчүүд үртэйгээ өнчирч
Өвгөд буурал минь харууслаар өтөлж
Өнгөт орчлонд үрс минь эзгүйрч
Өнөөдөр бидний амьдрал үхлээр хэмжигдэж
Өнгөрснөөс үнэнийг хайж яс нь хүртэл өндөлзөнө
Цагаан сүү архиар солигдсон цөвүүн цагийн өлчирхөн жаргал
Цаг хугацааны уртад мартагдсан
Цаглабар түүх өв соёл
Энэ бүхнийг харж зүрх минь тэвчихгүй нь
Эгэлгүй бүгдийг нь гатлан
Мансуурмаар жаргал дунд мансуурмаар
Магадгүй би өнөөдөр л амьсгалж мэднэ
Маргаашийн аюулаас гаталж мансуурмаар аз жаргалыг судсандаа шахмаар
Т.Хуншагай