ДУРЛАЛ ЯМАР ИД ШИДТЭЙ ГЭЭЧ …

2020-01-15  

Хайр дурлал бол энэ хорвоогийн хамгийн нандин бөгөөд мөнхийн сэдэв билээ. Орон орны эрдэмтэн, судлаачид хайрын талаар олон сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тэгвэл хэн нэгэнд дурлаж, хайртай болох үед хүний бие махбодь хэрхэн өөрчлөгддөг талаар мэдээлэл хүргье!!!

Дурласан эмэгтэй жин хасдаг. Энэ үзэгдлийг сэтгэл судлаачид “хайрын жин” гэж нэрлэдэг. Хайртай хүнээ хараад таны гэдсэнд эрвээхэй байгаа мэт мэдрэмж төрвөл энэ нь жин хаяж байгаагийн шинж юм. Мөн дурласан эмэгтэйчүүд ихэнхдээ тогс шиг ганган болж, өөдрөг үзэлтэй болдог гэдгийг судлаачид тогтоожээ.

Мөн хайртай хүнийхээ хажууд байхад хүний эрүүл мэнд сайжирдаг гэнэ.Түүгээр зогсохгүй өвдөж байсан ч бага өвдөлт мэдэрдэг гэдгийг Америкт хийсэн туршилт баталжээ. Дурласан хүнийхээ зургийг харахад хүн 40 хувийн хөнгөхөн өвдөлт мэдэрдэг бол илүү хүнд өвдөлт 10-15 хувиар буурдаг байна. Бас нэгэн судалгаагаар хүнд дурласан үед допаминийг жирийн үеэс хавьгүй хурдан ялгаруулдаг болохыг тогтоожээ.

Хайр яг чихэр шиг: Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

 

 

Эх сурвалж: hidoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?