ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ

2020-01-15  

Коммунизмыг цусгүй, тайван замаар халсан учраас “Хамба хилэн” хувьсгал гэж алдаршсан Чехословакийн ардчилсан хувьсгал 1989 11 сарын 17 -нд эхэлжээ. Энэ ѳдѳр Нацистууд Прага хотноо болсон оюутнуудын тайван жагсаалыг буудаж тараасан эмгэнэлт үйл явдлын 50 жилийн ойг тэмдэглэн оюутнууд тайван жагсаал хийсэн юм. Гэвч тун удалгүй уг жагсаал дээрээ оюутнууд коммунист намыг эсэргүүцсэн уриа лоозон барьж, тѳр засгийг эсэргүүцсэн жагсаал болон хувирчээ. Хэдийгээр уг жагсаал тайван замаар үргэлжилж байсан боловч цагдаа нар хүч хэрэглэн тараасан тул цагдаад зодуулсан 167 оюутан эмнэлгийн тусламж авсан байна. Улмаар 11 сарын 19 -нд Иргэний Фоум нэртэй бүлэг байгуулагдаж “Коммунист засгийн газрыг огцруулах,  11сарын 17 нд тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн цагдаагийн үйлдлийг мѳрдѳн шалгах зэрэг шаардлага тавьсан байна". XI сарын 27 -нд Чехийн хүн амын 75% нь 2 цаг үргэлжилсэн ажил хаялтад нэгдсэн ба Иргэний Форумыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. XI сарын 28 -нд Чехословакийн Коммунист нам улс тѳрийн монополь эрхээсээ татгалзаж, олон намын тогтолцоог хүлээн зѳвшѳѳрсѳн юм. XII сарын 10 –нд Чехословакийн коммунист Ерѳнхийлѳгч Густав Гусак албан тушаалаасаа огцорч, XII сарын 29 –нд парламент нь Иргэний Форумын удирдагч, зохиолч, найруулагч Вацлав Хавелийг Чехословакийн Ерѳнхийлѳгчѳѳр сонгосон билээ. Чехословакт олон намын оролцоотой, анхны чѳлѳѳт ардчилсан сонгууль нь 1990 оны 6 сард болсон бѳгѳѳд энэ сонгуулиар (1946 оноос хойших анхны чѳлѳѳт сонгууль нь) сонгогдсон парламент нь Үндсэн хуулиа ѳѳрчилж эрх чѳлѳѳт, ардчилсан улс болгосон түүхтэй. 1993 онд Чехословак улс Чех болон Словак гэсэн 2 тусдаа улс болж салсан юм.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?