ТЭРБИШДАГВА: ЯЛГАРАЛ, ЗААГ БАЙГАА ЦАГТ УЛС ОРОН ХѲГЖИХГҮЙ

2020-01-17  

"Зааг", "Заагийг задлахуй", "Дуудлага" номын туурвигч Д.Тэрбишдагва ингэж хэллээ. -Миний ном бичих гол шалтгаан бол Монголын талцал, хуваагдал. Хѳгжлийг хойш татсан хүч. Би Герман улсад сурч, ажилласан. Берлиний ханаар хоёр хуваагдсан Герман улс ханаа нурааж, нэгдэхийг үзсэн.Энэ ханыг нураалцахад оролцсон хүний хувьд "Зааг" номоо туурвих санаа тѳрсѳн.

"Заагийг задлахуй" бол 30 гаруй зохиогчтой ном. "Дуудлага" бол цаг үеийн, ард иргэдийн дуудлага юм. Хүчирхэг Монголыг бий болгох дуудлага гэж номын хуримын үеэр Тэрбишдагва онцоллоо. -Сэтгүүлч, зохиолчид ч атаархам хүн юм гэж "Соён гэгээрүүлэгч" Хишигсүрэн тодорхойллоо. -2019 онд миний нѳхѳр дѳрвѳн ном хэвлүүллээ. "Зааг" номыг Ѳвѳрмонголд уйгаржинаар, Орост оросоор, "Ззагийг задлахуй" номоо Монголдоо хэвлүүллээ.

Тун удахгүй хятад, герман, солонгос хэлээр хэвлэгдэнэ гэж Тэрбишдагвын хань Баасанхүү нѳхрийнхээ номын хурим дээр үг нэмлээ. - Нэг үндэстэн хана хэрмээр тусгаарлахыг харсан. Тэр ханыг ард иргэд нь нурааж, хуваагдсан хоёр ертѳнц нэг болж нэгдэхийг харж бахархсан. Хоёр ѳѳр ертѳнц тэврэлдэхийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн.Ялгарал, зааг нурахыг үзсэн. Үнэндээ, ялгарал ,зааг байвал улс орон хѳгжихгүй. Үүнийг л авч хаявал хүчирхэг Монгол эргэж ирнэ. Энэ санааг л би "Дуудлага" номынхоо гол санааг болгосон.

 

 

Гоо-оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?