Казино гэж шинэ улс тѳр Монголд нэвтэрлээ. Казинодсон нэрээр одоогоор тѳрийн хоёр албан хаагчийг чѳлѳѳлсѳн. Тоглож буй гишүүд олуулаа. Монголд Казино байхгүй учир гадагшаа томилолтоор явахдаа монголчууд казиноддог. Энэ л уламжлалаар Тогтохсүрэн нарын УИХ-ын гишүүд ч Занданшатарын айлчлалд багтахдаа мѳн л Казиногоор "дайрсан" байна. Энэ тухай зарим нэг сайт буруутган мэдээлж эхэлсэн. Яагаад тэр газраар орж сонирхож, цѳѳн тѳгрѳгѳѳр аз сорьж болохгүй гэж. Улсын хѳрѳнгѳѳр биш, ѳѳрийнхээ хармааны мѳнгѳѳр эрсдэл гаргаж байна. Авилгатай хурцаар тэмцэж буй Хятад улсаас манайх жишээ авч буй бол Хятад улс тѳрийн албан хаагчдаа Казинод орохыг, тоглохыг огт хориглоогүй. Харин зугаа цэнгэлдээ зарцуулах мѳнгѳний дээд хэмжээг зааж ѳгсѳн. Манайд ор тас хориглосон. Энэ нь хоёр талтай. Уул нь бүрмѳсѳн хориглолгүй, тодорхой хэмжээ заах нь зѳв гэж бодно. Эс тэгвээс 100$-оор аз сорилоо гэж гутаагдаж, шийтгэгдэж, ажлаасаа чѳлѳѳлѳгдѳѳд байх нь зѳв гэж үү? Би Оюун-Эрдэнэтэй санал нийлэхгүй. Тэр бол амьдралгүй юм ярьдаг нѳхѳр.
О.Гоо-Оюун