АЛТАНГЭРЭЛ: КАЗИНОД ЯАГААД ОРЖ, СОНИРХОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

2020-01-20  

Казино гэж шинэ улс тѳр Монголд нэвтэрлээ. Казинодсон нэрээр одоогоор тѳрийн хоёр албан хаагчийг чѳлѳѳлсѳн. Тоглож буй гишүүд олуулаа. Монголд Казино байхгүй учир гадагшаа томилолтоор явахдаа монголчууд казиноддог. Энэ л уламжлалаар Тогтохсүрэн нарын УИХ-ын гишүүд ч Занданшатарын айлчлалд багтахдаа мѳн л Казиногоор "дайрсан" байна. Энэ тухай зарим нэг сайт буруутган мэдээлж эхэлсэн. Яагаад тэр газраар орж сонирхож, цѳѳн тѳгрѳгѳѳр аз сорьж болохгүй гэж. Улсын хѳрѳнгѳѳр биш, ѳѳрийнхээ хармааны мѳнгѳѳр эрсдэл гаргаж байна. Авилгатай хурцаар тэмцэж буй Хятад улсаас манайх жишээ авч буй бол Хятад улс тѳрийн албан хаагчдаа Казинод орохыг, тоглохыг огт хориглоогүй. Харин зугаа цэнгэлдээ зарцуулах мѳнгѳний дээд хэмжээг зааж ѳгсѳн. Манайд ор тас хориглосон. Энэ нь хоёр талтай. Уул нь бүрмѳсѳн хориглолгүй, тодорхой хэмжээ заах нь зѳв гэж бодно. Эс тэгвээс 100$-оор аз сорилоо гэж гутаагдаж, шийтгэгдэж, ажлаасаа чѳлѳѳлѳгдѳѳд байх нь зѳв гэж үү? Би Оюун-Эрдэнэтэй санал нийлэхгүй. Тэр бол амьдралгүй юм ярьдаг нѳхѳр.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэг:100$ тоглосон уу 100.000$ оор тоглохыг хэн ч хянахгүй. Улсын хувийн, цавчааны мөнгө гэдгийг хэн ч ялгахгүй тиймээс орж болохгүй 2020-01-20
зочин:хувиараа бизнес хийж байгаа хүн би жилдээ яахав дээ гэж бодоод аялал хийдэг тэгж байхдаа казино орж үзээгүй бүх насаараа тѳрийн албанд ажил хийж байгаа хүмүүс казино орж байгаа нь сонин байна хэний мѳнгѳѳр вэ гэж 2020-01-20
Дорж:Монгол улс казинотой болоосой. 2020-01-20
ганзориг:Хувийнхаа мѳнгѳѳр тоглох эсэх нь тэр хүний асуудал. Харин хүнээ л хѳгжүүл, ухамсартай иргэн болго 2020-01-20
Хэхэ:Хаалгаар нь орооход мөнгө төлөхгүй биз дээ Тоглосон бол цаад газар нь мэдэж байгаа шүү дээ хулгайгаар бичлэг хифчихээд тэдний камърыг шалгаагүй юм уу 2020-01-21
ард:Казино гоор ажлын хөтөлбөрийн дагуу ороод гарсан нь үнэн байж таараа хэдий муу нэртэй ч тэнд тоглоод байж байх хүмүүс биш гэдэг нь тодорхой байхад ам булаалдан донгосч буй нөхөд өөрөө ямар шалихгүй амьтан болохоо л харуулж байгаа бололтой 2020-01-22
иргэн:Үнэн.Дэндүү УИХ-н гишүүд болон төрийн ажилтангуудыг хааж боож байгаа.Амьдрал мэдэхгүй хүмүүс сайд болох гишүүн болох ийм л хор уршигтай гэдэг нь олон зүйл дээр харагдаж байгаа.Ахиж энэ амьдралгүй зүйл ярьдаг УИХ-н гишүүдийг бүү сонго.Арай жааханч гэсэн хүн чанар нь чангаадаг хүн төрд байвал зүгээр гэдгээ МАН-н 33 нөхдүүд харуулсан сайд дарга болохгүй гээд орилоод байснаа болсон нөхдүүд ч бас нотлоод байна.Энэ нөхдүүдийг төрд бүү ойртуул 2020-01-22
Зочин:Казинод яагаад орж, сонирхож болохгүй гэж? Яагаад гэвэл орсон л бол улсын хэдэн сая до**** үрж явна гэж ойлгодог ард түмэнтэй тул шагайж ч болохгүй. 2020-01-28
12345:zov zov chinii zov jishee ni; eruugiin xuuli xelt****dee xun alj xuchirxiilel uildej uzex xeregtei 2020-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?