Р.ЧОЙНОМ: АЛТАН ШААХАЙ ӨМСӨВЧ АЛЦАН МАЙГА НЬ ХЭВЭЭР

2020-01-21  

Ренчингийн Чойном нь  Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно. Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг хосгүй их авьяастан байв.Гэвч яруу найрагч Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (НАХЯ) төв архивт өнөөг хүртэл хадгалагдаж байдаг билээ. Түүнийг сэжигтэн, яллагдагчаар 22 удаа байцаасан проткол байдаг. (3) Р.Чойномыг бичсэн шүлгийнх нь мөр тус бүрээр асууж шалгаан байцааж байжээ. Тухайлбал 

Мөрдөн байцаагч:
Нүгэлийг туулсан түмэн минь
Нүдэнд чинь үүл суув уу?
Хүчтэний өмнө бөхийж
Хүчгүйн өмнө годойж
Хамелеон шиг явсан та нарын
Харамсалтай түүхийг би мэднэ гэж бичсэн байна. үүнийгээ тайлбарлан ярь.
Р.Чойном: Нүгэлийг туулсан түмэн минь гэдэг бол 1930-аад оны үеийн алдаа завхралыг туулсан гэж хэлж байгаа үг юм. Нүдэнд чинь үүл суув уу? гэдэг бол намайг юм хийх бүтээхийг оролдож байхад түүнийг минь олж харахгүйгээр архичин гэж нэрлэж ад үзэж байна гэсэн санаа юм. Хүчтэний өмнө бөхийж гэдэг нь 1930-аад онд ба бас сүүлд ч гэсэн тэр, нам төрийг алдаа хийж байхад түүний тухайд юу ч дуугараагүй бөхийсөн гэж хэлсэн юм. Хамелеон шиг явсан гэдэг нь бусдыг аялдан дагах дуртай гэсэн утгаар хэлсэн юм.
Мөрдөн байцаагч: Манай ард түмэн “хамелеон” шиг юу дагаад байсан хэрэг вэ? Манай ард түмэн туйлбаргүй гэсэн санаа яагаад энд оруулах болсон бэ?
Р.Чойном: Ард түмнийг өөрөөс дээшхи зүйлд чимээгүй байдаг, доош байгаадаа ширүүн “хамелеон” шиг хувирамтгай гэсэн утгаар хэлсэн үг юм.
 
Агуу билиг их авьяастан яруу найрагчыг эсэргүү найрагч хэмээн цоллож улс төрийн хэлмэгдүүлэлтийн бамбай болгосон нь үнэхээр харамсалтай. 1967 он үнэхээр харгис он жил байлаа Үзэл суртал, коммунизм түүнийг шархдуулжээ. 1969 түүний дотны анд Очирхуяг Чойномыг Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд бариад өгчихлөө. Бичсэн шүлгүүдийг нь ногоон малгайтнуудад хүргээд өгчихлөө. 1970 оны дөрөвдүгээр сарын 1-ний “инээдмийн баяр”-ын өдөр Улсын дээд шүүхийн хаалттай хуралдаанаар яруу найрагч Ринчиний Чойномыг 4 жилийн хорих ялаар шийтгэж Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд шилжүүлэв. 1973 онд шоронгоос гарч ирсэн яруу найрагчийг үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Батноров сум руу цөлөв. Тэр цөлөгдсөн ч бичсээр л байсан шаналалд идэгдсэн зүрхэндээ гэрэл асаан хатуу үнэнийг цаасан дээр тэрэлсээр л байв

Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг

Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас

Удам хойчийн үрсдээ монгол сэтгэлээр хүргэх гэж

Уушгийн гурван судсаа тасартал би дуулна аа

Ужиг болсон уушигны өвчин дахиад л түүнийг зовоосоор 1976 онд Улаанбаатар хотод орж ирэх зөвшөөрөл авч 1979 оныг хүртэл зураач Дэмбэрэл түүний гэргий Сугармаа нарын асрамжинд аж төрсөн. 1979 оны дөрөвдүгээр сарын 23-ны хар өдөр найрагчын цөөхөн хэдэн итгэлт нөхдийн нэг Дэмбэрэл хуучнаар гуравдугаар эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэвч бурханд чойном хэрэгтэй байлаа. Хосгүй их найрагч хорвоогоос үүрд халилаа.

Аугаа их хүнийг

Амьдад нь танилгүй

Авсанд хийгээд уйлдаг

Ард түмэн минь хөөрхий 

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Одоо, бүүр , тодорч, байна. Шудрага, бус, байдал. Хамгийн ,шудрага ,гэгддэг, Нямдорж мөнгөтэй ,хүмүүсийн ,өмнө ,бөхөлзөж ,хууль ,зөрчиж ,байна. 2020-01-22
Зочин:Гудамжны муу **** шүлэгч! Явуухулан, Пүрэвдорж, Сүрэнжав нарын чигчий хуруунд ч хүрэхгүй. 2020-01-22
зочин 1-д:албан тушаалтныг магтдаггүй ард түмний хүү бсан Тэр нийгмийн үнэнийг олж харсан хүн юу гэж уян сайхан үгээр намыг магтан дуулах билээ дээ Тэр аугаа хүн бсан шүү дээ 2020-01-23
:ZAASS ESERGUUL BAISAN BAINASHD 2020-01-23
:TEGEED UURIIH NI HULEEJ BAISAN TER SAIHAN NIIGEM NI ODOO BUGD HUJAA BOLSONDOO HUURHII 2020-01-23
зочин :үнэхээр авьяастай байсан даанч нийгэм амьдрал түүнд дэндүү хатуу хандсан одоо хүртэл түүний зохиолыг залуус уншсаар байна 2020-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?