ГЭРГИЙ ТАНАА

2020-01-22  

Эр хүний нулимс хааяа нэг дусдаг юм

Эргэх орчлонд нэг дусахдаа

Дэндүү их цөхрөлөөр үерлэдэг юм

Тэвчишгүй их гомдлыг агуулдаг юм

Энх тайван цагт тэд хөлсөө урсгана

Эх орныхоо төлөө тэд цусаа урсгана

Бор дарсанд хааяахан нэг шунахад нь

Бодлын цэгнээд өөд нь тат бүсгүй минь

Тэнгэр нүргэлсэн их хувь заяат ханынхаа

Тэргүүнд нь бүү зайдал

Тогтох буян чинь харьчихна шүү

Уужуу тайван ухааныг нь

Урмаар тэтгэж хайрла бүсгүй минь

Удмын дээдэс нь ямагт ивээдэг юм шүү

Халуун хэвлээсээ унагасан үрдээ

Хайрынхаа дээдийг зориул

Хүйтэн чулуу дэрлэхийн цагт

Хөлийг чинь хучиж дулаацуулна

Алдрайхан хонгор насыг нт

Аз жаргалаар бялхуул бүсгүй минь

Алагхан үрсээ хайрлах сэтгэлтэй өснө

Айлын охиныг гомдоохгүй хүмүүжнэ

Тоонот гэрийн өрх татаж

Тулгандаа гал өрдөж

Томоогүйхэн насаа эрийн гарт өгж

Хадмын хаяа түшиж явсан залуу насаа нэг дурсаж

Бэрээ ч бас хайрлаарай

Чиний туулсан амьдралыг тэрч бас туулна

Чимээгүй урсгасан нулимсыг чинь тэр бүсгүй бас л урсгана

Чиний үрийг тэр халамжилна

Чиний үргэлжлэлийг тэр төрүүлнэ

Буурал болсон хөгшидөө хүндэл

Бурам чихрийг тэдэндээ өг гэргий минь

Насны хярд дарагдаж

Нэг л өдөр чи өтөлнө

Буурлын буян буцаж ирдэг хорвоо шүү

Хоймортоо залсан бурхаддаа мөргө

Хоноцын тоос бүү даруул

Хөх тэнгэртээ  сүүн цацлаа өргө

Хүмүүний орчлонд заяа чинь тэгширнэ бүсгүй минь

 Энэ бүхний эцэст чи гэрээ гийгүүлэх гэргий хүн

Эрээнтэй бараантай хорвоогын чимэг болсон бүсгүй хүн

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?