МЭРГЭН СОЛОМОН ХААН

2020-01-23  

Эрт цагт Соломон нэртэй мэргэн хаан байжээ. Түүний цэцэн ухааныг ард иргэд нь гайхан шагширдаг байсан аж. Тосгоны иргэд маргаанаа Соломон хаанаар л шийдүүлнэ. Гэтэл мэргэн Соломон нэгэн хүнд даалгавартай тулжээ. Түүн дээр өлгийтэй нялх хүүгээ булаацалдсан хоёр эх ирж, маргаанаа тасалж өгөхийг хүссэн байна. Хоёулаа нэгэн өдөр, нэгэн дор төрж, хоёулаа хүү төрүүлсэн ч, нэгнийх нь хүү нас барж, амьд үлдсэн хүүгээ булаацалдсаар хааныг зорьж ирсэн нь тэр гэнэ. Нэг нь, - Энэ миний хүү. Би яах аргагүй түүнийг төрүүлсэн эх нь байгаа юм гэтэл, нөгөө нь,- Үгүй, энэ худал ярьж байна. Би төрүүлсэн юм. Тэр өөрийнх нь хүү нас барсан тул, намайг зүүрмэглэх зуур миний хүүг хулгайлсан гэж мэдүүлжээ. Тэд маргасаар, хүүгээ булаацалдсаар байх тул маргааныг таслахад, хэн нь үнэн яриад буйг ялж салгаж, үнэнийг тогтооход хүндрэл учирчээ. Хоёр эхийн маргааныг тэсвэртэй удаан сонссон Соломон хаан хүүг авч гар дээрээ өргөн, - Та хоёрын хэнийх нь хүү болохыг тогтоож чадахгүй нь. Тиймээс та хоёрыг гомдолгүй үлдээх ганцхан зам үлдлээ. Хүүг тэг дундуур нь тэнцүү хувааж гомдлыг чинь барья, хүүгээ ав гэвэл, - Таны мэргэн шийдвэрийг дагая. Хүүг тэнцүү хуваая гэж эхний эх уйлан хэлтэл, - хоёр дахь эх,- Хаантан минь хүүг минь битгий өвтгөөч дээ. Хүүгээ алуулахыг харсан дор орвол, элэг буруу эмэгтэйд өгсөн нь дээр өвдөг дээрээ сөхрөн унаж, цөхрөн гуйлаа. Соломон хааны нүүрэнд инээмсэглэл тодорч,- Та энэ хүүгийн төрсөн эх болохыг би мэдэрлээ. Та хүүгээ ав гэж хүүг эхэд тэврүүлжээ.

 

 

Орчуулгыг шинэчилж найруулсан: Ц.Хишгээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соломон:Мэргэн ухааныг бурхнаас гуйсан хаан... библи... 2020-01-24
Зоос:ГАЧИН ҮЛГЭР 2020-01-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Цагаан сараар цахимаар золгохыг та дэмжиж байна уу?