Нүүр   /  

ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭР

2016-04-29  

XIV-XV зууны үед хамаарах Монгол цэргийн байлдааны ялтсан хуягт гутал. Уг гутлыг Архангай аймгийн Хангай сумын иргэн Дашрагчаа 7 үеэрээ нандигнан хадгалж байгаад, 1953 онд Архангай аймгийн музейн ажилтанд шилжүүлэн өгчээ. Гутлын дотрыг дөрвөлжин төмөр ялтсаар хуяглаж, нимгэн зулсан эсгийгээр зөөллөж гадрыг нь хүрэн өнгийн савхиар хийсэн бөгөөд түрий нь өвдөг халхлах өндөр омогтой, дээш уях тасман татуургатай ажээ. Судлаачид гутлыг байлдааны зуны гутал хэмээн үздэг байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?