Нүүр   /  

ЭНЭТХЭГ СУРГУУЛИЙН ОХИД ТУЛААНЫ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

2016-02-17  

Энэтхэгт сүүлийн үед хүчирхийллийн тоо эрс нэмэгдэж байгаа учир Энэтхэг улсын засгийн газар эмэгтэй сурагчдад хэрхэн биеэ хамгаалах талаар хичээл заах тушаалыг авч хэлэлцсэн байна.

Энэтхэгийн Бенгалуруд амьдардаг 9-р ангийн сурагч 14 настай Свэшика К.. нь “Энэ хичээл орсноор халдан ирэх заналхийлэлээс зугтахад тус нэмэр болно. Энэтхэгийн бүх охид өөрсдийн биеэ хэрхэн хамгаалахад суралцах хэрэгтэй” хэмээн хэлжээ Свэшика охины тосгон болох Карнатакад 2009 оноос 2014 оныг хүртэл хүчирхийлэлийн гэмт хэрэг хоёр дахин өссөн байна. Үндэсний хэмжээнд жилд 3000 гаруй хүчирхийлэлийн хэрэг бүртгэгддэг байна. Энэ тоо нь бодит тоо биш бөгөөд цагдаад бүртгэгдээгүй үлдсэн хэдэн мянган хэрэг байгааг мэдэхийн аргагүй.

Засгийн газар тушаал гарахаас өмнө Бенгалуру-д охидод биеэ хэрхэн хамгаалах тухай хичээл заасаар иржээ.

Тулааны урлагын мастер, 3 дугаар зэргийн хар бүстэй Эстэр Сэсэлиа Бутта сургуульд биеэ хамгаалах хичээлийг заадаг байна. Тэр “Энэ сургалт нь охидуудад зөвхөн биеийн хүчний техникийг заагаад зогсохгүй тэдэнд өөрийгөө хянах, хүчтэй байхмөн бусдыг хүндлэх гэх мэт олон арга барилуудыг суралцана” хэмээн хэлжээ.

Хүүхэд аюулгүй, сурч хүмүүжих орчинд хүртэл хүчирхийлэл байсаар байгааг эмэгтэй сурагчид хэлж байлаа. 18 настай Варшинин Рао “Өсвөр Насны Дуу Хоолой” сонинд өгсөн ярилцлагадаа хичээлээ тараад явж байхад нь тулааны урлагийн эрэгтэй багш нь түүнд гар хүрсэн тухай хэлсэн байна. Тэр хэрэг явдлын талаар насанд хүрсэн хүмүүст хэлэхээс маш их ичсэн гэж хэлж байлаа.

2012 онд 23 настай эмэгтэйг Дели хотын нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч болон түүний найзууд зэрлэгээр хүчиндэж хэрэг гарч дэлхий дахиныг цочроож байсан. Энэ явдлаас хойш  энэтхэгт гарж буй хүчирхийлэлийн хэрэгт улам илүү анхаарал тавих болсон байна. Энэтхэгийн хуульд хохирогчдын нэрийг сонин хэвлэлд дурьдаггүй бөгөөд хохирогч охиныг “Нирбаяа” буюу “Айдасгүй нэгэн” хэмээн нэрлэсэн байна.

2014 онд Леслий Удвин “Энэтхэгийн Охид” нэртэй киногоо энэ явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд үүгээр дамжуулан хүчирхийлэлийн асуудалд илүү олон хүний анхаарлыг хандуулж чадсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пүүжээ:Энэ ёстой аймаар хэрэг шүү тээ 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?