КОВЕ БРАЙНТ: ЧИ МИНЬ МИНИЙ АМЬСГАЛАХ ЦЭНГЭГ АГААР

2020-01-28  

Кобе Брайнт 13 настай охин Жианнагийн хамт онгоцны ослоор амь үрэгдсэн. Тэдний хамт 7 хүн амь насаа алдсан гэж CNN мэдээлсэн.

Кобе Брайнт 13 настай охин Жианнагийн хамт онгоцны ослоор амь үрэгдсэн. Тэдний хамт 7 хүн амь насаа алдсан гэж CNN мэдээлсэн. Надад дѳрвѳн охин тѳрүүлж ѳгсѳн дагинадаа би хайртай. Ванесса бол миний хатан хаан. Тэр миний ар тал, гол тулгуур. Түүнтэйгээ 20 жилийн ѳмнѳ анх танилцсан. Энэ ойгоо Диснейландэд тэмдэглэнэ гэж тэрбээр тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байлаа.

Гэргий Ванесса

Том охин Наталя 17, хоёр дахь охин Жианна нь 13, Бианка дѳрвѳн, Капри охин нь дѳнгѳж долоон сартай. Хамгийн бага охин нь 2019 оны зургадугаар сарын 20-нд тѳрсѳн байна. Кобе Брайнт зодог тайлснаас хойш гэр бүлдээ ойр байх болсон. -Би бурханд чин сэтгэлээсээ талархаж байна. Би сагсан бѳмбѳгийн талбайд 4 үе 18 жил тоглосон. Зодог тайлснаас хойш дѳрвѳн охинтойгоо дѳрвѳн улирлыг хамтдаа аз жаргал дүүрэн ѳнгѳрүүлж байна. Ямар их аз жаргал, хувь тавиланг бурхан Та надад илгээв ээ. Бас хайртай гэргий Ванесса гэж Брайнт ѳѳрийн тэмдэглэлд үлдээжээ. Ванессагийн тѳрѳх дѳхсѳнийг илэрхийлж, гэдсийг нь илж таалж буй фото зургаа Кобе Брайнт 1999 оны арваннэгдүгээр сарын 28-ны ѳдѳр олонд ил нийтэлсэн нь фэнүүдийх нь сэтгэлийг хѳѳргѳсѳн

Ванессагийн тѳрѳх дѳхсѳнийг илэрхийлж, гэдсийг нь илж таалж буй фото зургаа Кобе Брайнт 1999 оны арваннэгдүгээр сарын 28-ны ѳдѳр олонд ил нийтэлсэн нь фэнүүдийх нь сэтгэлийг хѳѳргѳсѳн Анх 1999 онд учрахад Ванесса нь дуу бүжгийн хамтлагийн хѳгжмийн бүжигчин хийдэг байсан. Харин Кобе NBA-д тоглоод дѳнгѳж нэг жил болж байв. Тэд танилцангуутаа, зургаахан сарын дараа сүй тавьж, гэр бүл болцгоосон. Тэдний хамтдаа буй фото зургийг сэтгүүл, сонины нүүрэнд гаргахын тулд тэдний байрны дээгүүр онгоц хѳлѳглѳн нисэж байсан түүх бий аж. Хэвлэлийнхний дуран хараанаас зугтахын тулд сургуулиас орхиход хүрсэн гэж Ванесса дурдсан. Тэд хоёр жилийн дараа буюу 2001 онд маш романтик хурим хийж, оддын ертѳнцийг донсолгосон. Энэ хуримд Кобе Брайнтийн эцэг эх оролцохоос татгалзсан шалтгаан нь, тэднийг дэндүү хүүхдээрээ байна гэж үзсэнтэй холбоотой байдаг. Гэвч тэд ѳѳрсдийнхээрээ хуримаа хийсэн. 2003 он бол тэдний хувьд донсолгоо ихтэй он жил болсон. Том охин Наталя нь мэндэлсэн. Эхнэр нь нялх биетэй байх тэр үед Кобе Брайнт Колорадо хотын зочид буудалд 19 настай охиныг хүчирхийлэх хэрэгт орооцолдсон. Шүүх хурал дээр;- Ванесса чи миний хайр. Амьдралын минь гол тулгуур. Миний амьсгалах цэнгэг агаар. Чамгүй би байж чадахгүй гэж хэлж, эхнэр хүүхдээсээ уучлал гуйсан. Хожим шүүхийн байгууллагаас бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай. Сэтгэл санааны дарамтаас болж 2005 онд Ванесса зулбасан нь мѳн л асуудал дагуулсан. -Миний алдаа үрээ алдахад хүргэсэн. Би буруутай. Гэр бүлээ ѳргѳж босгох үүргээ би умартсан нүгэлтэй гэж буруугаа наминчилсан. Хэдийгээр 2006 онд Жианна мэндэлсэн ч гэр бүлийн уур амьсгал дээрдээгүй. 2011 онд Ванесса салах ѳргѳдлѳѳ гаргасан. Шүүхээс Ванессад 150 сая ам.долларын хѳрѳнгѳ салгаж ѳгѳх байсан ч, 2013 онд ѳргѳдлѳѳ буцаан татсанаар тэд эвлэрсэн байдаг. Тэдний сууж явсан хувийн онгоц нь Лас Виржинийн оройг шүргэж, жолоодлогоо алдсаныг саяхан тогтоолоо. Онгоцны нисгэгч Ара Забоян юу ч хийж чадалгүй ѳндрѳѳс хүчтэй унасан байна. Ослоор нисгэгч, Кобе Брайнт, түүний охин Жианнагаас гадна Оранж эргийн багийн дасгалжуулагч Жонн Алтобелли, түүний эхнэр Керри, тэдний охин Алисса амь үрэгдсэн байна.

Ванессагийн хамт

 

 

Э.Отгоо
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?