Д.ЭНХТАЙВАН: МОНГОЛЧУУД УЛАМЖЛАЛАА ХЭЗЭЭ Ч ГЭЭДЭГГҮЙ ХҮМҮҮС БАЙСАН

2020-01-29  

Контрол онлайн тв ээс бэлтгэн хүргэдэг комментатор нэвтрүүлгийн  2020/1/23 ны дугаарт Монгол улсын төрийн дархан Д.Энхтайван оролцсон. Тиймээс нэвтрүүлгийн оролцогчийн ярилцалгаас ишлэн хүргэж байна.

  1. 1990 онд төрийн тамга, төрийн туг, Жанрайсаг бурханыг хамтран урласан хүмүүсийг  ямар зарлигаар төрийн дархан хэмээх цол өгсөнийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч төрийн дархан гэсэн үнэмлэх гардаж авсан.
  2. Төрийн сүлдийг урлахад  Монгол улсын өнцөг булан бүрээс 1000 азарганы дэл сүүл цуглуулсан. Тэр дундаа ямар нэгэн чоно нохойд хазуулаагүй цав цагаан азарга сонгосон. Энэ нь Монголчууд уламжлалаа хэзээ ч гээдэггүй хүмүүс байсан  гэдгийн илрэл гэж бодож байна.
  3. Жанрайсаг бурханыг монгол хүн бүр сэтгэл зүрхээрээ урласан гэртээ байгаа зэсээ авчирч өгсөн. Мэгжид жанрайсаг бол монголын ард түмний оюун санааны билэгдэл. Тийм ч учраас жанрайсаг бурханыг аравнайлхад монголчуудын нүд сэргэж сэтгэл баяссан сайхан үе байсан.
  4. Дархан гэдэг мэргэжил биш цол. Бүх төрлийн  материалтай харьцдаг тиймээс бүх зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байх ёстой. Түүнчлэн дархан хүн юмсын гадна байдлаас илүүтэй мөн чанарыг нь урлах хэрэгтэй.  Монгол дархачууд бол  резин дугуйнаас бусдын хийнэ
  5. Монголчууд хүүхдээ бага балчираас нь сайн дарханы сайхан эдээр гоёж байсан нь аливаа зүйлд шунах сэтгэлийг арилгах холч ухаан байсан байх.
  6. Төрийн сүлдэн дээр Бадамлянхуа цэцэг байдаг нь Монгол улс ямарч хүнд хэцүү нөхцөл байдалд оршин тогтно гэсэн утгатай. Учир нь бүх бурхан ээжээс төрсөн ганц Бадамжунай бурхан Бадамлянхуа цэцэгнээс төрсөн гэж ярьдаг Бадамлянхуа цэцэг бол хамгийн бохир газар ургадаг цэцэг.
  7. Социализмын үед бол ажлаа сайн хийхгүй бол ажлаас халагдана. Гурав хоног ажлаа таслаад шүүх цагдаа захиргааны арга хэмжээ авж байсан минь саяхан юм шиг л санагдаж байна. Одоо ч хүмүүс залхуу болж .
  8. Тухайн үед Монгол орос хоёр шиг коммунист суботник хийж ажлын нормыг давуулан  биелүүлж  хандиваа улс эх орон ард түмэндээ өгдөг улс ховор байсан даа.  
  9. Дархан хүн бүх багажаа өрийн гараар хийдэггүй хийж чадахгүй бол дарханд тооцохгүй. Дархан хүний бүтээлийг ард түмэн он цаг шүүдэг. Тиймээс сайн шавь бэлтгэх нь өөрийгөө үлдээж байна гэсэн үгдээ энэ нь монгол дархачуулын нэгэн том соёл, өв уламжлал.
  10. Монголчууд бол ерөөлөөр бялхаж буян заяагаа сайхан үгсээр тэгшилдэг ард түмэн

 

​Нэвтрүүлэг үзэх 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн ярьдаг даа Ийм мундаг дарчууд олон олон байгаасай амжилт хүсэе 2020-01-30
зочин:дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн ярьдаг даа Ийм мундаг дарчууд олон олон байгаасай амжилт хүсэе 2020-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?