Ю.ЦЭДЭНБАЛ: МИНИЙ ЭЦСИЙН ХҮСЭЛ НУТАГТАА ОЧИХ

2020-01-30  

Юмжаагын Цэдэнбал нь 1916 оны 9 сарын 17 нд Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй айлын 5 дахь хүү нь болон мэндэлжээ. 1925 онд Ховд аймгийн бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. 1933- 1938 онд  ЗХУ ын Эрхүү хотын санхүү-эдийн засгийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөж Улаанбаатар хотод ирээд  санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв. 1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм. Тэрээр Монгол Улсын төрд 44 жил хүчин зүтгэхдээ одоогын хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавьсан түүхэн зүтгэлтэн билээ. Тэрээр “Улс орон өрнөөс хэрхэвч айж болохгүй, Өрх гэр л өрнөөс айх болохоос улс орон өрнөөс айх биш тэр өрөөр их бүтээн байгуулалт босгох хэрэгтэй.

Тэр бүтээн байгуулалт ашигтай бол өрөө дор нь эргүүлэн төлчихнө шүү дээ ” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичин үлдээсэн нь одоогын төрийн түшээдэд захиж үлдээсэн үү гэлтэй. Ю.Цэдэнбал агсан 1932 онд Тувагын нутагт шилжүүлсэн Давст уулыг буцаан авахын тулд 1958 онд дахин судлуулсан ч ,  ЗХУ тай эвдрэлцэхийг хүсээгүй учраас Давст уулыг ЗХУ өмч хэмээн баталгаажуулсан. Гэсэн хэдий ч Ю.Цэдэнбал 1958 онд  Давс уулыг эргүүлэн авах талаар хөөцөлдснөөр 85 мкв газрыг эргүүлэн авж чадсан. 1975 онд уг асуудал эргэн сөхөгдөж ЗХУ  702 мкв газрыг Монгол улсад эргүүлэн өгсөн. Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай. Түүнийг 1961 онд Хөдөлмөрийн баатар одонгоор шагнах үед тэрээр Баатар хүн нэг л төрдөг хэмээжээ.  1970-аад оны сүүлч 80-аад оны эх гэхэд Ю.Цэдэнбэл насан огшсон, өвчний улмаас мартамхай болсон, гэргий Цэдэнбал Филатова ажил төрөлд хутгалдан орж үймүүлэх болсон байна.

1984 оны 8 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг өвчний учир МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс төрийн Товчооны гишүүнээс, дараа нь АИХ-ын чуулганы БНМАУ-ын Ардын их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлжээ.  Энэ үеэр түүний бие эрчимтэй муудаж байлаа.  Эх орныхоо төлөө хөлсөө урсган байж зүтгэсэн нэрт удирдагч Москвад нутгаа санагалзан нулимсандаа түлэгдсээр. “Миний сүүлчийн хүсэл бол зөвхөн нутаг буцах. Эх орондоо очоод санаа амар насан эцэслэмээр байна” хэмээн  1989 онд тэмдэглэлдээ бичин үлдээсэн байдаг.  Түүнчлэн энэ онд өөрийн нөхөр комиссар  Төмөрбаатар-т “Нөхөр минь чи намайг хэзээ эмнэлгээс гаргах гэж байна. Би маш их зовж байна. Намайг энэ сэтгэлийн тамаас ангижруулж эх нутагт минь аваачаач” хэмээн захидал илгээжээ. Гэхдээ эх орон нь хүүгээ орхисон. 1990 оны 4 дүгээр сарын 18 нд АИХ-ын Тэргүүлэгчдйин зарлиг гарч Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Хөдөлмөрийн болон Улсын баатар, БНМАУ-ын Маршал цол, А.Филатовад хүртээсэн БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг одон шагналыг хураасан байна. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Сэтгэлийн их шаналал төгсгөл боллоо.  Төр нийгмийн нэрт зүтгэлтэн 1991 оны 3 сард  Москвад таалал төгслөө.  Энэ үед л шарилыг нь Монголд авчиран Алтан өлгийд оршуулсан. Ард түмэн насан өөд болсон хойно л түүний гавьяаг санагалзав. Ю.Цэдэнбал агсны  эд хөрөнгийг нь тоолж үзэхэд хувьдаа ганц ч эдлэн газаргүй,олон саяар тоологддог данс дэвтэр ч үгүй байсан гэдэг.Сүүлд ард олны зүгээс удаа дараа хүсэлт тавьсны эцэст 1997 онд МАХН-ын 22-р хурлаар МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди бүх цол хэргэмийг нь буцаан сэргээсэн байна.

 

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ud:Tsedenbal dargiin tuhai unshih burd l uuriin erhgui setgel hudulj, uruvduj, nulims garah geed baidag.jiriin bidnii adil ger bul ur huuhed, ah duu humuunii amidral geed bidnii l adil shuu dee,getel eh oron uls mongoloo, ard tumnee gesen setgelee ene buhnees deeguur tavij saihan hugjil devshi, zuv humuuji,l zuv amidraliig uldeej ugsun.daanch denduu ih gomdoojee.hund eh oron shig une tsenetei yum gej haa baihav.uuh tuuh gaviya zutgeliig ni sain medersen humuus nadtai adil setgeleesee ene augaa huniig,, ger buliig ni chin setgeleesee hairladag, yamagt hundeldeg, urgelj sainaar dur****gt ogthon ch ergelzehgui baina. 2020-01-30
₮:Хужаа цустай хүмүүс маш лноор төрд гарсаар 2020-01-30
зочин:хүн гэдэг үнэхээр харалган улс шүү "Өөрт байгаа жаргалаа танилгүй өрөөлийн юманд шунадаг" үнэхээр баатар хүн ганцл удаа төрдөг 2020-01-30
uchka:Цэдэнбал даргын тухай уншиж сонсох болгонд сэтгэл өвдөж харам****г. Ийм удирдагч Монгол Улсад маань хэзээ төрөх болоо. Баатар хүн нэг л удаа төрдөг яасан үнэн үг вэ. 2020-01-30
Бат-Үүлээс баатар цолыг авах:Бат-Үүлээс баатар цолыг хураан авч буурал даргадаа л үүрд үлдээх нь зөв. Учир нь батүүл, хүзүүгүй хоёрыг дагасан хулигаан хулгайчуудл буурал даргыг эх оронтой нь хамт зүйл дуусгасан 2020-01-30
сод:Хөөрхий сайн ч юм их хийсэн, муу ч юм их хийсэн хүн тул үйлийн үрээр эх орондоо нүд аниж чадаагүй дээ. Та минь хүнийг шүүхээс өмнө өөрсдөөгөө зөв удирдаж, зөв амьдарцгаая. 2020-01-30
АХ:Өрөвдмөөр. Харамсалтай. Ардчилал гэгчийн балайрал 2020-01-30
иргэн:Хөлдүү үхэр П.Очирбат бүх цол хэргэмийг нь хураасан шүү,очирбат өөрөө монголыг бар гээд батгана болгосон хулгайч даа,тэр ****ийн үлдээсэн жаахан хамар нь мөдхөн ойчноо. 2020-01-30
Зочин:Энэ хүн хийсэн юмтай бас нүгэлтэй. Тэгэхдээ энэ хүн огт хилмэгдээгүй. Тэрээр оросуудын даалгавраар мандаж бас тэдний нѳлѳѳгѳѳр суудлаасаа буусан юм. Түүнийг бид социалист эриний удирдагч гэдгээр нь дурссан нь дээр. Ѳнгѳрсѳн юмыг ѳнгѳрсѳнд нь үлдээ. 2020-01-30
irgen:dendyy haramsaltai yaavsandaa, ter yeiin ardchilal nertei gemt heregtengyyd mongoliig er ni sonooson, yadaj eh orond ni avchirch boloh baisan shdee 2020-01-30
Зочин:Манай Ринчин, Лоохууз, Аварзэд гээд эх орныхоо хэл соёл, монгол хүний төлөө гэж харь оростой муудсан бүгдийг матаж, гүтгэх компанит ажлыг ипэвхжүүлж удирдаж байснаас бүх эх орончид гэр бүлээрээ устсан. одоо харийнхны төлөө зүтгэж шагнал авахаас байж ядсан урвагчид л олон болсон. Ийм нөхцлийг бий болгосон хүн Цэдэнбал, тэр хамгийн хайртай эх орондоо очиж насаа дуусгасан. 2020-01-30
mongol:orosjson mongolchuudiin l 1 baisan daa huurhii. orond n uur hench baisan ijil huvi tavilantai baisan biz. harin muruudul n bielej Orostoo ochij orosiin irgen shig amidarch uhsen dee huurhii 2020-01-30
Зочиг:Орос авгайдаа зодуулаад азгүй хүн . 2020-01-30
Зочин:Гавъяа гай 2 уул байсан.Залуу насандаа Оросын гар хөл болж явсан үнэн. бүр нөхдүүдээрээ Оросод нэгдэх захиа бичүүлж ч явсан.Нас ахиж ухаан нь суухын хэрээр Оросын бодлогоос зөрөх болж нэг ёсондоо Оросууд цөлж дараагийн дуулгавартай удирдагч сонгосон.Энэ хүний үед Улаанбаатар байшин хот болж эмнэлэг сургууль олонтой болж САА олноор байгуулагдсан.Энэ бүгд зээлээр боссон.бас бид мал малын бүтээгдхүүнээ хэт бага үнээр өгч байснаас өр ихтэй болсон. 2020-01-30
Zochin :Mongoliin tulu zutgesen hund haltai bdag ym hoino zutgeed yahiin hulgai hiigeed idej uugaad ard tumenene teneg bsanan deer ym bna duu uulana ene huniig amid ahuidana bayarluulaj chadsan bol bid buged sain amidarahch bsan biiluu yaj medeh veedee odo har elbegeeg 2020-01-30
Durvud:Hoshnogoi genvv, yasan sonin ner ve ?! 2020-01-31
Otgoo:Filatova-g bi l huvidaa orosiin tagnuuliin albanii tomilj yatgasan hun gej boddog. Magadgui Tsedenbal udirda****in hool tsaind ni eldviin samuuruulah zuil holij ugsuur suuldee uhaan sanaa ni togtvorgui bolj ehelsen baih. Turiin heregt ih oroltsoh geed baidag bolson shig baigaa yum suuldee. Ulsaa gesen setgel buhen asar ih ****nalal zovlongoor zamnaj, etsestee zuurdiin uhleer tugsdug Mongoliin mini huvi zaya gej yasan ch emgeneltei yum be dee 2020-01-31
МОНГОЛ АРДЫН НАМ:ОРОСЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ УЛС ОРНОО САМАРСАН ЭРГҮҮ КОММУНИСТ. КОРАНОВИРУС ҮЗЭЭГҮЙ АЗТАЙ НОВШ. ЧИНИЙ НЭР ЦААШИД БҮҮ ДУУЛДАГ 2020-01-31
Зочин:Доор Цэдэнбал даргыг муулаад байгаа нөхдүүд төрд шург**** гээд чадаагүй шунахай, бэртэгчингүүдийн үр сад байгаа нь ойлгомжтой. Хүний өрөвдөж хайрладаггүй, хүйтэн сэтгэлтэй хүнийг тухайн үед төрд ахиулдаггүй байсан нь Бал даргыг муулах үндэс нь болсон юм. Өөрөөр хэлбэл тэдний үр хүүхдүүд нь өс хонзонгоо муулах маягааг авч байгаа юм. Одоо тэднийнэг хэсэг нь Монголыг минь сүйдлэж газар нутаг, баягыг нь худалдаж , зарим нь гадаад руу зугтаж байна. Ганц жишээ хэлэхэд: Элбэгдорж анх гарч ирэхдээ Тусгай хангамжийн талаар шүүмжилж байлаа. Гэтэл хэдэн жилийн дараа өөрсдөдөө тусгай хангамж "эдлүүлж" эдүгээ тэрбумтанууд болж Монголын эрдэнэс баялагын эздүүд болж зугтан алга болсон билээ. Элбэгдоржийн эцэг Цахиа бол нутгийнхаа иргэд болон нэгдлийн малын хулгайлан нууцаар төхөөрдөг байсныг тэр үед нутгийн ардууд ярьдаг бичдэг байсан юм билээ. Тэгэхээр ийм хулгайч нарын хүүхдүүд Цэдэнбал даргыг муучилж, үзэн ядаж байгааг анхаарах нь зүйтэй юм. 2020-01-31
zochin:Ahij iim sain hun Mongold mine turuusei 2020-01-31
Munkhtungalag:Huurhii du ymar ih zobson boldoo. 2020-02-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?