ВЕРДЕНИЙ МАХ ХӨШИГЛӨЛТ

2020-02-03  

Верден гэж Францын Меусе голын зүүн эрэгт байрладаг Гранд Эст мужийн хот юм. 843 онд Верден нь Карлеманийн Франкийн эзэнт гүрний хуваагдлыг тодорхойлж, Франц, Герман, Итали улсуудад өргөмжлөгдсөн Вердуны гэрээ байгуулагдсан газар байсан. Дундад зууны үед Вердун нь католик сүмд харьяалагддаг байв. Энэ хот нь 1916 оны Дэлхийн 1-р дайны томоохон тулалдааны талбар байсан бөгөөд үүний үр дүнд бараг бүрэн устгагдсан билээ. Верден нь Гэгээн Жоржийн одонгоор шагнагдсан цорын ганц хот юм. Уг хотод болсон Герман Францын армиудын ширүүн мөргөлдөөн болж 1 сая орчим хүний амийг нэгэн дор бүрэлгэсэн учир “Вердений мах хөшиглөлт” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Одоо ч энэ хотын эргэн тойронд цэргийн оршуулгын газар, дурсгалт газруудаар элбэг байдаг.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?