Тайтгарал бас айдас
Таван хормын ухаарал
Тавилан дутсан шаналан
Танихгүй мөртлөө дотно мэдрэмж
Ахуй орчлонгийн аяс
Аялгуут хөг эгшиглүүлж
Амьдарсан замналаа эргэн дурсаж
Алдсан бүхнээ эргэн дурсахад
Хожимдол над дээр айлчилсан
Хогийн тэр мэдрэмж
Хорвоогоос надтай хамт халина
Хайртай бүхэнд минь гашуудал үлдээгээд
Харгуйд замхран одно
Харин би шороон доор
Хөрөг зураг бурхны өмнө
Хөлчүүхэн гуншин булшин дээр
Т.Хуншагай