"ШҮҮХ АЖИЛЛАГАА" /номын сэтгэгдэл/

2020-02-07  

1883 онд Чехийн Праг хотод худалдаачин Еврейн гэр бүлд төрсөн тэрээр "Хувирал" тэргүүт тууж өгүүллэгүүд, "Шүүх ажиллагаа" зэрэг бүтээлээрээ бидэнд танигдсан билээ. Хэдийгээр маш залуугаараа дөнгөж 31 настайдаа таалал төгссөн ч түүний туурвисан бүтээлүүд тун сайн юм. Шүүх ажиллагаа романыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд цаг үеээ мэдэрсэн, зөв цагаа олсон гэж санагдсан. Нэгэн өглөө Иозеф.К ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй... гэж эхлэх түүний бүтээлээс сайн сайхан зүйл олж харах тун ховор, бидний төсөөлдөг сайхан ертөнц тийм ч ариухан биш, төсөөлөл бодит байдал хоёр эрс тэс гэдгийг харуулж бичихийг зорьдог юм уу даа гэж бодмоор. Ноён К банканд ажилладаг эрхэм түүнийг ямар нэгэн шалтгаангүй баривчилж, бүр өглөөний цайг нь зооглож, бусдын өрөөнд нэгжлэг хийх гэж хамаг юмыг нь хольж орхидог бүдүүлэг эрхмүүд түүнтэй учирна. Тэд баривчилсан хүнийхээ хувцас хунарыг хураан авч, зарж орхидог заншилтай болсон хүмүүс. Учир нь нэгэнт л баривчлагдсан хүнийг сулладаггүй болохыг мэддэг болохоор тэр. Тэднийг ийм зүйлд сургасан, эрх олгосон хүмүүс бол мэдээж дээд шүүхийн бохир заваан эрх мэдэлтэнгүүд. Ноён К шулуун, дориун зан гаргасан тулдаа хөгийн амьтдыг бага ч гэсэн айлгаж чадсан. Хүн ер нь дуугүй байх тусам бүдүүлэг залхиа амьтад хоолойг нь хэрчээд булахад бэлэн байдаг. Харин К шиг бузар булай бүхнийг нь нүүрэн дээр нь зоригтой ярьж чадвал айж хулчийдаг. Хүмүүний ертөнцөд сайн сайхан зүйл их ч муу зүйл бас л бишгүй байдаг. Гол дүрээ үхүүлж, айдас, ой гутам зан араншин, муу муухай зүйлийн талаар бичигдсэн роман гэж зарим хүмүүс дургүй байдаг ч энэ бүтээл давуу тал ихтэй санагдсан. Муу зүйлд хүртэл давуу тал бий. Бидний эргэн тойронд муу зүйл болж болох хэдий ч, сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа учраас муу зүйлд өртөхгүй байгаа. Хэнийг ч хамаагүй золигт гаргаж, шударга бус амьтдаас ангид оршиж байгаадаа талархах сэтгэл ч төрмөөр. Хичнээн зоригтой, ухаалаг байж чадах хэдий ч бодит байдал түүнийг үхүүлж орхидог. Уг номыг уншиж дуусаад бодсон бодол: "Хэрэв чи хэтэрхий даруухан, дуулгавартай байвал бусад хүмүүс хоолойг чинь хэрчээд булж орхино..."

"Сэтгэлийн Хүүрнэл" бүлгэм

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?