ИРИНА ШЕЙК НҮҮРНИЙХЭЭ АРЬСЫГ ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ ?

2020-02-08  

"Өглөөг зөв эхлүүлнэ гэдэг өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийн үндэс суурь тул би өдөр бүр өөрийн гэсэн нэгэн зан үйлийг давтдаг. Мөн би яарах дургүй бөгөөд өөртөө үргэлж цаг зав зарцуулж чаддаг. Өглөө сэрсэн даруйдаа нимбэгтэй ус уугаад, шүршүүрт орсныхоо дараа ээжээсээ суралцсан нүүрээ мөсөөр арчих аргачлалыг хэрэгжүүлдэг юм. Дараагаар нь арьсандаа чийгшүүлэгч тос, мөн нарнаас хамгаалах тос түрхэж, эцэст нь дуртай сүрчгээ цацдаг. Энэ бүгд нь сэтгэл санааг маань сэргээж, бүхэл өдрийн туршид хангалттай байх эрч хүчээр цэнэглэж өгдөг" хэмээн Шейк ярьжээ. Моделийн хэлснээр тэрээр косметик бүтээгдэхүүн бараг л хэрэглэдэггүй бөгөөд заримдаа нүднийхээ доод хэсэгт өө дарагч түрхэх төдийд л нүүрэндээ энгэсэг хүргэдэг байна. Тэрээр арьс арчилгааныхаа үндсэн үе шатыг унтахаасаа өмнө хийдэг ба юуны түрүүнд арьсаа сайтар цэвэрлэхээс эхлээд дараа нь коллагентай маск тавин, уруулдаа тэжээл түрхсэнээр өндөрлөдөг гэнэ. Шейкийн хамгаас дуртай гоо сайхны брэндүүд дунд алдартнуудын гоо сайханч Мими Лузоны үүсгэн байгуулсан Mimi Luzon брэнд онцгой байр суурь эзэлдэг байна. Тус брэнд нь 24 карат бүхий алтан нүүрний маскаараа алдаршсан бөгөөд Шейк тэрхүү маскыг олон цагийн нислэгийн үеэр, онгоцонд хэрэглэх дуртай аж. Ирина Шейк мөн загварын салбарт олон жил ажилласан туршлагынхаа ачаар "Нүдний тос төгс уруулын чийгшүүлэгч болдог бол, сормуус хэлбэржүүлэх гель дууссан тохиолдолд үсний хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой байдаг" хэмээн зөвлөсөн юм.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :ухаантай сайхан бүсгүй дээ 2020-02-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?