ОСКАРЫН БЭЛЭГНИЙ УУТАНД ЮУ БАЙХ БОЛ ?

2020-02-08  

Жил бүр Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн уран бүтээлчид дотроо янз бүрийн сонирхолтой эд зүйлстэй тусгайлан бэлдсэн бэлэгний уутыг хүлээн авдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн жил л гэхэд Оскарын наадмын нэр дэвшигчид ойролцоогоор 100,000 ам.долларын үнэтэй бэлэгнүүд хүлээн авч байсан юм. Тэгвэл энэ жил 24 нэр дэвшигч (Скарлетт Йоханссон хоёр номинацад нэр дэвшиж байгаа тул нэг л бэлэгний уут авна) бүр 225,000 ам.долларын үнэтэй бэлэгний уут авч байгаа бөгөөд зохион байгуулагчид тэдний бэлгэнд нийт 5,4 сая ам.доллар зориулж байгааг Forbes мэдээллэж байна.

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ? (фото 1)

Энэ жилийн бэлэгний уутанд цэвэр ус ($29,99), ванны бөмбөлөг ($75), тархины долгион мэдэрдэг, бясалгал хийх зориулалттай, толгойдоо зүүдэг ухаалаг төхөөрөмж ($250) зэрэг эд зүйлс багтжээ. Мөн 220 хүний багтаамжтай, дотроо спа салон, хоёр нисдэг тэрэгтэй Scenic Eclipse дарвуулт онгоцоор Өмнөд туйл ба Газар дундын тэнгисээр хийх 12 өдрийн далайн аялал ($78,190), Испанийн гэрэлт цамхаг бүхий тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлах романтик аяллын эрх (нэг шөнийн $1,300-$1,800 үнэтэй), дээд зэрэглэлийн болзооны агентлагийн нэг жилийн гишүүнчлэл ($20,000) төрөл бүрийн косметик эмчилгээний эрх ($25,000) зэрэг илүү тансаг зэрэглэлийн бэлэгнүүд ч байгаа юм.

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ? (фото 2)

Эдгээр бэлэгнүүдээс хамгийн хямд үнэтэй нь 10 ширхэгтэй шоколадны цуглуулга (шоколад бүр $4,89) болж байна. Түүнчлэн бэлэгний уутанд бага зэрэг хачирхалтай эд зүйлс ч орсон байна. Жишээ нь шээсний шинжилгээ өгөхөд туслах сорьц цуглуулах систем, ямар ч алдаагүй хөхний хэмжээг тодорхойлох ухаалаг хөхөвч, алтадсан гэртэй, үзэг хэлбэрийн электрон тамхи болон бусад зүйлс багтжээ. Дахин сануулахад 92 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдана. 

 

 

Эх сурвалж: Buro247

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?