ГАР УТАСНЫ НЯН ГЭЖ ЮУ ВЭ ?

2020-02-08  

Ухаалаг гар утаснууд эзнийхээ элдэв нянгаар дүүрэн байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Судалгаагаар, бидний "хурууны хээ"-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг байна. Хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж "Peer J" цахим хуудаст нийтэлжээ. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна. Тухайлбал гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газруудын тосгуурын суудлынхаас 18 дахин их гэнэ. Бид бие засаад гараа угаадаг ч гар утасныхаа гадаргыг арчиж цэвэрлэдэггүй байна.

Тиймээс  гар утсаа өдөр бүр

  • Нүдний шилний зориулалтын нэг удаагийн алчуураар,
  • Гар халдваргүйжүүлэгч бодисыг зөөлөн даавуу, сальфетканд бага зэрэг шингээж арчих,
  • Гаднын улс оронд ихээр дэлгэрч буй гар утсыг халдваргүйжүүлэгч багажийг хэрэглэх,
  • Цэвэр ус, спиртийг тус бүр нэг хувиар холин, зөөлөн алчууранд шингээж арчих гэх мэтээр ариутгах хэрэгтэй

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?