ӨГҮҮЛЭХҮЙ

2020-02-10  

  1. Хүн бүр төрдөг тэгээд үхдэг дунд нь амьдардаг зарим нь оромддог хүсдэг тэмүүлдэг тэвчдэг хүсэл хичнээн хязгааргүй ч хүн бүр хүслээ биелүүлдэггүй учир нь зүгээр л залхуурал залхуурал заримдаа гоё унтах идэх кино үзэх хэвтэх зүгээр л гоё гоё бүхэн сайхан байдаггүй сайхан бүхэн заримдаа муухай Муухай      амьдрах нь амьсгалах төдий биш хийж бүтээж хорвоогийн тоосыг хөдөлгөж буй агшинд хойч үедээ үлдээх нэр хүнд юм гэхдээ нэр хүнд тийм ч  эрхэм чухаг зүйл биш хүн байх нь чухал  булшин дээр чинь уйлах хүмүүсээс илүүтэй чиний ямар хүн байсныг дурсах нь  нэр амьдарсан мөр

  2. Нүгэлтэй хүн нүгэл гэж юу вэ магадгүй бидний санаандгүй хийсэн алдаа бусдыг гомдоосон харууслын мөр өчүүхэн ч бай худал зүйлс энэ бүгд үйлийн үр нүгэл болж хувирдаг байх  нүгэлгүй л амьдрахсан нүглийн төлөөс аймшигтай цусанд хүртэл шингэж үрд хүртэл өвлөгдөнө  нүгэл хийсэн ч нүглээ цайруулж амьдрахсан өчүүхэн атагуй ч буян үйлдэж бусад хүмүүст сайныг хүсэж амьд бодгаль бүхэнд аз жаргалыг түгээхсэн  Нүгэлгүй л амьдрахсан нүгэл нүдээрээ гарна нүгэл гэж юу вэ чиний үйлдэл үйлдлийг чиний ухамсар захирана

  3. Заримдаа амьдрал утгагүй залхмаар санагдах  юм бүх зүйл нийтлэгулиг болсон хэвшмэл ойлголтууд үнэндээ би амьдарч эхлээгүй л байна амьдрах зүгээр л хүний үүрэг ямар ч онц гойд зүйл байхгүй энэ насны амьдрал дуусаж үхэлтэй золгоход үхлийн дараах ертөнц ямар байдаг бол мэдэхсэн сониуч зан хөдлөөд гэхдээ сониуч зан нь хүний сэтгэл зүйн хэрэгцээ байх ингэж бодохоор бид хэрэгцээн дээр суурилж амьдардаг юм шиг Дэндүү давчуу өрөвдмөөр юм илүүг хүсэж байна хүсэл бас л хэрэгцээ утгагүй юм утга учрыг л мэдмээр байна

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?