КАНДИД БУЮУ ӨӨДРӨГ ҮЗЭЛ /номын сэтгэгдэл/

2020-02-13  

Өнөөдөр хэцүү байгаа ч маргааш бүр ч хэцүү байж мэднэ. Тиймээс үргэлж сэтгэл зүйн дархлаатай бай гэдгийг тод харуулсан зохиол аж.
Асар их зовлон тарчлаан, хэмжээлшгүй их доромжлолыг даван туулах нь зүгээр нэг амьд байхад тэмүүлэх биш хожмын өдөр сэтгэл тэнэгэр хоромыг амсаж итгэл найдвар тээж явахад оршдог. Зовлонг туулсны дараах жаргал хамгийн амттай байдаг гэж бодогддог. Зовлон байдаг болохоор л жаргалыг мэдэрдэг. Бүх зүйлийн анхдагч нь зовлон. Яг л цагийн зүүг хөдөлгөх хөдөлгүүр мэт. Зовлонгоос зугтах тусам зовно. Зовлонтой эвлэрч болохгүй, тэмцэх хэрэгтэй. Тэмцэж байхдаа хувь тавилангаа харааж зүхсэн ч итгэлээ алдаж болохгүй. Бурхан гэж үгүй. Итгэл найдвар, тэмцэл л биднийг авардаг. Бүх зүйл улам сайжрах жамтай гэж өгүүлж байгаа нь гараа хумхиад суух биш, чи хичээвэл сайжрах жамтай гэдэг санааг өгүүлж. Заримдаа юуг ч мэдэхгүй өнгөрөөх нь биднийг тайван төлөвт үлдээдэг боловч бүхнийг мэдсэн ч тайван байна гэдэг тун гайхалтай юм.

 

 

Сэтгэлийн хүүрнэл клуб

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?