ГЭГЭЭН ХАЙРЫН РОМАНС

2020-02-14  

Гэгээн Валентины баяр буюу Дурлалт хосуудын өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг билээ. Энэ өдөр  жилд дунджаар 220,000 хүн Валентины баяраар хайртдаа сэтгэлээ илчилж, гэрлэх санал тавьдаг байна.

Үнэрэнд чинь мансуурж

Үгэнд чинь согтож

Зүсийг чинь хайрлаж

Зүрхийг чинь би мэдэрмээр байна...

Cкот Пекийн онолоор бол хайр гэдэг нь өөрийнхөө хүсэл зоригоос илүүтэй хосынхоо оюун санааны сайн сайхан байдлын төлөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Ийм нөхцөлд хайрлаж буй хүн хувь хүнийхээ хувьд өсөж сайжрах, амьдралдаа зорилго тэмүүлэлтэй болох, өөрөөсөө гарамгүй их хүчин чармайлт гаргах, хайраа хариу нэхэлгүй зориулах гэх мэт маш олон давуу талтай болдог. Өөрөөр хэлбэл хайр дурлалын зөв харилцаанд байгаа бол тэр хайр чинь та хоёрын хэн хэнийг нь хүний мөс чанарын хувьд сайжруулж байдаг зүйлийг хэлнэ.

Харц буруулах тоолонд чинь сэтгэл өвдөж

Хайртай гэж бодохоорл дургүй хүрэх юм

Хэний ч өмнө сөхрөөгүй бардам зан

Юунд ч мохоогүй зориг

Чиний л өмнө алдрах юм

Хэрвээ чи хүсвэл би өөрчлөгдөж чаднаа

Гэхдээ чиний төлөө биш өөрийнхөө төлөө

Учир  нь чи надад дэндүү үнэ цэнэтэй...

Амьд оршин байхын тулд , орой бүр гэр лүүгээ яарах учир шалтгаантай байхын тулд ,Нийгэмших, хүний ёсноос гажихгүй байх, хосоор амьдрах, орой бүр хамтдаа хоолоо идэх хүнтэй байх, сэтгэлээ нээж ярих, хэзээд дэргэд чинь байх хүнтэй байх, Чиний хамгийн сайн болон муу талуудыг мэддэг, чамайг үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг, байгаагаар чинь хүлээж авч хайрладаг, чамайг бүрэн хүлээн зөвшөөрсөн найзтай байхын тулд буюу өөрөөр хэлбэл хайртай хүмүүс хоорондоо дотны найзууд шиг нөхөрлөж чаддаг байхын тулд хайр хүн бүрт хэрэгтэй.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бм:золбин лам валинтинаас өмнө монголчууд хайр сэтгэлээ хүндэтгэж гэр бүл үр хүүхдээ дээдлэсээр ирсэн биш үү 2020-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?