БАНАНА БОЛОН УРДААС ОРЖ ИРСЭН ЖИМС, НОГОО ИДЭХЭЭС СЭРГИЙЛ

2020-02-15  

Урд хѳрштэй хилээ хаасан ч, бараа бүтээгдэхүүн орж ирсээр буй. Тиймээс урдаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд Гааль, Мэргэжлийн хяналт болон холбогдох Хяналтын байгууллагаас тавих хяналт, шалгалтыг улам сайжруулах шаардлагатай болжээ. Урд хѳрш коронавирусыг хязгаарлаж чадахгүй байгаа учраас дэлхий дахиныг хамрах хандлага ѳдѳр бүр ѳсѳн нэмэгдсээр байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санааг хамгийн ихээр зовоож байна гэж тус байгууллагаас мэдэгдлээ.

Монгол улсын хувьд тус вирусын голомт болсон Хятад улстай ѳргѳн уудам нутгаар хил залгадаг тул Монгол улсыг сэжигтэй улсын тоонд хамгийн түрүүнд хамруулсан байна. Одоогоор Монгол улсад коронавирус илрээгүй ч, коронавирусын аюул Монголын хилд тулж ирсэн байна. Тиймээс урд хѳршѳѳс орж ирсэн хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа жимс, хүнсний ногоонд дахин үзлэг хийх, ард иргэд аль болох тэрхүү ногоо, жимсээс татгалзсан зѳв гэсэн мэдээллийг Control.mn ард иргэддээ түгээж байна.


 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?